“Samsung” эвхэгддэг гар утсаа илүү олон оронд нэвтрүүлнэ

Peak.mn
12 сарын 02, 2019

Зах зээлийн хүлээлт төсөөлснөөс илүү өндөр байсантай холбоотойгоор “Samsung Electronics” компани “Galaxy Fold” эвхэгддэг гар утсаа Бразил, Шинэ Зеланд, Чили зэрэг илүү олон оронд нэвтрүүлэхээр төлөвлөж байна. 


Технологийн аварга компани одоогоор АНУ, Япон, Франц зэрэг 29 улсад эвхэгддэг гар утсаа нэвтрүүлээд байгаа бол ирэх оны 2 дугаар сард шинэ утсаа 30 орчим улс оронд гаргах боломжийг хэлэлцэж байгаа аж. 

Цөөн тоогоор гаргасан “Galaxy Fold” гар утас нь өндөр үнэтэй хэдий ч БНСУ болон бусад улс орны хэрэглэгчдийн сонирхолд ихээхэн нийцэж байгаа ажээ. 


Эх сурвалж: Монцамэ агентлаг

Холбоотой сэдвүүд

samsung самсунг

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.