Л.Дэлгэрмаа
02 сарын 09, 2022
Солонгосын ухаалаг утасны бренд Самсунг "Galaxy S22" загвараа олон нийтэд албан ёсоор танилцуулахад нэгхэн хоног үлджээ.
Тэгвэл тус утасны тухай цацагдаад байгаа мэдээлэл хүмүүсийн анхаарлыг татах болжээ. Тухайлбал, Самсунг брендийн шинэ утасны нэг хэсэгт загас барихад ашигладаг хуванцар утсан торыг дахин боловсруулж ашиглаж байгаа гэнэ.
Хүмүүс жилд 640 мянган тонн загасны торыг далайд хаядаг аж. Улмаар тэдгээр хаягдал нь далайн амьтад, сувдан арлуудын амьдралд ихээхэн сөрөг нөлөө үзүүлж, амьтдын аминд хүрэх нь ч бий.
Иймд Самсунг компанийн зүгээс эдгээр торыг дахин боловсруулан ашиглах аргыг нээжээ.
Тус компани “Загасны торыг түүж, дахин боловсруулах нь далай тэнгисээ цэвэрхэн байлгаж, эх дэлхийгээ хог хаягдлаас аврахад нэн чухал алхам” хэмээн мэдэгдсэн юм.
Одоогоор дахин боловсруулалтын аргаар гаргаж авсан материалыг утасны аль хэсэгт ашиглаж байгаа нь тодорхойгүй ч өнөөдөр болох "Unpacked" өдөрлөг дээр дэлгэрэнгүй танилцуулах юм.
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.