Манай улсад шинэ коронавирусийн анхны батлагдсан тохиолдол бүртгэгдлээ. Улмаар Улсын онцгой комисс шуурхай хуралдаж, хот болон аймгуудаас гарах бүх тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг өнөөдрөөс эхлэн зогсоосон зэрэг тодорхой шийдвэрүүдийг гаргаад буй.

Үүнтэй холбоотойгоор "зах, худалдааны төвүүдийг хаана гэнэ, хүнсээ цуглуулаарай" гэх мэдээллийг иргэд бие биедээ нэлээд дамжуулж байна. Ийм байдал үүсэхгүй гэдгийг Нийслэлийн засаг дарга С.Амарсайхан хэллээ.

Тэрээр "Нөөцийн махыг дэлгүүр, худалдааны төвүүдээр худалдаалж эхэлсэн. Энэ хаврын хэрэгцээний нөөц мах хангалттай буюу 13-14 тонн байгаа. 

Ямар нэгэн байдлаар хүнсний хомсдол үүсэхгүй. Орж ирдэг хүнс, өргөн хэрэглээний бараанууд орж ирдгээрээ ирнэ. Хүнсний болон ахуйн худалдааны төвөөс бусад бараа бүтээгдэхүүний захууд, хүн олноор цугладаг газруудыг тодорхой хугацаанд асуудлыг ярьсан. Үдээс хойш шийдвэрлэгдэнэ. Коронавирус илэрсэн хүний явсан бүх газруудыг хяналтад авч, ариутгал хийж байгаа" хэмээлээ.