Хавчаар бариад гудамжинд хөглөрөх тамхины иш бүрийг алгасахгүй түүн, ундааны саванд хадгалж яваа энэ хүн бол Т.Бямбасүрэн. 

Тэрбээр өөрийгөө сайн дурын хог цэвэрлэгч Сүмбээ гэж танилцууллаа. Сүмбээ байгальд хамгийн элбэг, хамгийн жижиг, хамгийн хортой хог бол тамхины ишийг түүж, түүгээрээ монгол гэрийн шал хийх аж. Яаж гэж үү? Хаа сайгүй л харагддаг тамхины ишинд маш нарийн, сайн чанарын микропластик агуулагддаг байна. Энэхүү пластикийг дахин боловсруулж, олон зүйл хийх боломжтой гэнэ. 

Харин дахин боловсруулахгүй зүгээр л байгалд хаяснаар энэ хортой хаягдал ус, хөрсөнд шингэж, агаарт дэгдэснээр хорт хавдар, амьсгалын замын өвчний нэг суурь болж байнаа гэж Сүмбээ ярилаа. 

Тэрбээр "Тамхи татдаг хүн бүр ишээ хийх савтай болмоор байна. Би өмнө тамхи татдаг байсан. Өчнөөн иш байгальд хаяж нүгэл үйлдсэн хүн одоо нимгэлэх гэж явна. Хог гэж байдаггүй юм аа. Нэг нь хаяж байхад нөгөө нь хайдаг хорвоо. Тамхины шинэ маш сайн чанарын хуванцар байдаг. Үүгээр олон төрлийн зүйл хийх боломжтой." хэмээн ярьсан юм. 

Дэлгэрэнгүй ярилцлага үзэх: