Буяндэлгэрийн Мөнхчимэг
11 сарын 10, 2025
Олон улсын зэрэгтэй соматик көүч (ICF PCC) Б.Болормаатай /Bolormaa Coach/ ярилцлаа. Тэрбээр ирэх оны нэгдүгээр сард Вьетнамын На транг арал дээр 7 хоногийн "retreat"-ийг зохион байгуулах гэж байна.
Ээж хүн бүхнийг зохицуулах тусам өөрийгөө мартаж, сэтгэлээ алдаж эхэлдэг
Бидний сэтгэл нэгэн цагт жинхэнэ мөн чанараараа амьдарч байдаг. Ялангуяа хүүхэд ахуй насандаа нээлттэй зүрх сэтгэлтэй, хайрладаг, өөрийгөө илэрхийлдэг, баяр хөөртэй байсан. Гэтэл нийгэм дээр өсөн торних явцдаа тэр мөн чанараасаа таслагдаад зүрхээ хаагаад, хиймэл дүр бүтээж байдаг.
Жишээлбэл хохирогчийн дүртэй болсон үед “Хүмүүс дандаа намайг гомдоодог. Би өөрөө их сайхан сэтгэлтэй хүн. Хамгийн сайнаараа хичээж байхад хэн ч ойлгодоггүй. Би биш энэ хүмүүс өөрчлөгдөх шаардлагатай” гэдэг.
Өөр нэг монголчуудын дунд түгээмэл дүр байдаг нь “завгүй”. Тухайн хүн эрчимтэй хэмнэлээ түр зогсоогоод дотоод өөртэйгөө уулзаад, магадгүй амьсгалаа урт авч гаргаад тайвширвал өнгөрсний тухгүй мэдээлэл, хав дарчихсан эмзэг мэдрэмжүүд барьж авах гээд байх шиг санагддаг. Тиймдээ ч түүнээс зугтаах механизм нь хэт завгүй, зогсолтгүй эргэлддэг болчихдог.
Мөн ээж нар, эмэгтэйчүүдэд түгээмэл байдаг дүр гэвэл гэрийнхээ гол хүн байх. “Би л байхгүй бол энэ гэр орон нурна” гэсэн байдлаар ханддаг. Тиймээс ч бүхнийг өмнөөс нь хийж, бусдыг аварч өгдөг. Хүүхэд нь уйллаа гэхэд бухимдалтай нүүр тулуулаад, сэтгэл хөдлөлөө анзаараад өөрөө босоод ирэх боломж олгохгүй бушуухан очиж дуугүй болгоно. Эсвэл хэрэгтэй юмыг нь шууд өгөх гэдэг. Тэгсэн хэрнээ дотроо хорсол тээчихсэн явдаг талтай.
Ялангуяа эхнэр нөхрийн харилцаан дээр нөхөртөө өгөөд л, урдуур нь орно. Хариуд нь сэтгэл гаргахыг, ядаж “чи минь хамгийн сайхан эмэгтэй шүү” гэж хэлүүлчих гээд гүйгээд байдаг. Ийм дүрд ороод гацчихсан тохиолдолд өөртөө хов хоосон болоод сэтгэл тэнцвэргүй байдалд орчихдог. Энэ мэтчилэн дүрүүд нь жинхэнэ өөртэйгөө уулзахаас зугтааж байгаа хэрэг.
Бичлэг үзэх:
Сэтгэл зүйн мухардлаас хэрхэн гарах вэ?
Харин түр зогсоод, сэтгэлээ дүүрэн болгохын цагт чин зүрхнийхээ утга учрыг дагаж, зорилго хүсэл мөрөөдөлтэйгөөр урагшилж эхэлдэг. Хамгийн гол нь үүнийг хэдэн мянган удаа яриад ойлгохгүй. Номоос уншаад бол ойлгохгүй. Гагцхүү өөрөө бясалгал хийж, мэдэрч байж л ойлгодог юм билээ.
Би ч өөрөө саяхныг хүртэл “Хоёр нялх хүүхэдтэй, энэ их ажлын хажуугаар юун бясалгал, тавин нас хүрээд болъё. Урдах ажлаа л сайн хийвэл болох биш үү” гэж ханддаг байлаа. Гэтэл яг жилийн өмнө ядарч туйлдснаа мэдэрсэн. Олон хүнд сэтгэл зүйн дэмжлэг үзүүлж, зөвлөөд байдаг, гэтэл “Би хаана байна вэ” гэсэн асуулттай тулгарсан л даа. Тэгээд хариултаа олохоор орчноо өөрчлөөд Dr Joe Dispenza-гийн долоо хоногийн “Retreat”-д явж эхэлсэн юм.
Тэндээс л нинж сэтгэл, сэтгэл дүүрэн байдал, сэтгэлийн цэнгэл, бүрэн бүтэн байдал гэдгийг жинхэнэ утгаар нь бясалгалаар дамжуулж мэдэрч байгаа юм. 7 хоногийн туршид тэр мэдрэмжээр дүүрээд хүсэх, шунах зүйл үгүй болоод “Үүнийг л бүтээчих юм сан, ийм юмтай болох сон” гэж адгаж, сандрахаа больсон.
Мөн соматик көүч хүний хувьд өнгөрсөн хугацаанд хийж ирсэн биеийн ухамсрыг бэлдэх, сэтгэл зүйтэй ажилладаг дасгал, зөвлөгөөнүүд маань бясалгалын үндсэн бэлтгэл байсанголж харсан.
2026 оны нэгдүгээр сарын 4-11-ны хооронд Вьетнамын На транг арал дээр зохион байгуулагдах "BEYOND RETREAT"-д хөнгөлөлттэй үнээр бүртгүүлэх хугацаа дуусахад 2 хоног үлдлээ
Дэлгэрэнгүй мэдээлэл авах: https://www.bolormaa.ca/retreat
Холбоо барих утас: 75704545
Долоо хоног зогсоод нэгэн насныхаа утга учрыг таних нь
Миний санал болгож байгаа зүйл бол Вьетнамын На транг арал дээрх болох долоо хоногийн арга хэмжээ. Ихэнх хүмүүс тодорхой нэг стрессийн цэг дээр, ямар нэг дүрдээ баригдаад, зогсолтгүй амьдралын хэмнэлд гацчихсан байдаг шүү дээ. Харин ийм орчноос түр холтгож, тэр “тоглож байгаа дүр”-ээс гаргах арга юм.
Тэнд жуулчид цөөн, нам гүм, байгальтайгаа ууссан орчинтой, өдрийн гурван хоолтой, таван одтой зочид буудалд байрлана. Очмогц ар талаас чинь “тийм юм хийе, ингэе” гэж утасдаж, араас дуудах боломжгүй болно. Ийм нөхцөл үүссэн цагт хүн өөртэйгөө нүүр тулахаас өөр гарцгүй болдог.
Тэнд эдгэрлийн болон соматик арга зүй, лекц, бясалгалын тусламжтайгаар өндөр сэтгэл хөдлөлийг идэвхжүүлж, баяр хөөрийн мэдрэмжээр дамжуулан жинхэнэ өөртэй чинь хамгийн зөөлөн, хамгийн өвдөлт багатайгаар уулзуулах орон зай бүрдүүлдэг.
Хүн олон жил дотроо нууж, дарж, мартаж ирсэн мэдрэмжээ ийнхүү хүчтэй, эерэг байдлаар “Ийм гоё мэдрэмж байдаг шүү дээ!” гэж дахин нээдэг.
Тархи чинь “reward system”-тэй, өөрөөр хэлбэл сайн сайхан мэдрэмж авч чадвал түүндээ татагдаж, тэр чиглэлд дахин тэмүүлдэг. Тэр мэдрэмжийг долоо хоногийн турш тасралтгүй мэдэрснээр сэтгэл дүүрэн, цэнгэлтэй байдалд шилжиж эхэлдэг.
Ийм зогсолт хийхэд эхэндээ тухгүй, эсэргүүцэл төрдөг ч тэр үеийг даваад гарахад дараагийн алхамууд аяндаа тодордог.
Харин сэтгэлийн гүндээ өнгийхгүйгээр, зүгээр л зугтааж явах нь нэг хэсэгтээ “ажилладаг” ч, идэр наснаас хойш бие сэтгэлийн холбоо тасарч эхэлдэг.
Тэгэхэд зүрх чинь “Би үнэнээрээ амьдармаар байна” гэж чимээгүйхэн дуугардаг юм.
Дотоод дүүрэн байдлаар амьдралын дараагийн түвшинд
Хүн амын дөнгөж нэг хувь нь “Би дотроосоо өөрийгөө өөрчилмөөр байна. Би туйлдталаа явахыг хүсэхгүй байна” гэж зоригтой шийдвэр гаргадаг. Тэр нэг хувь нь л өөрийн жинхэнэ потенциалаа нээж, зүрхээрээ амьдрах сонголтыг хийдэг. Амьдрал үнэндээ таныг өөрийгөө сонгохыг л хүлээж байдаг.
Хэрвээ та өөрийгөө сонгоод, жинхэнэ өөртэйгөө уулзаж чадвал таны орчин, харилцаа, бүх зүйл шинэ түвшинд гарч эхэлдэг.
Өөртэйгөө уулзах тэр мөчид сэтгэл чинь дүүрч, гэгээн мөн чанараа нээдэг. Тэгэхэд хорвоогийн сайн сайхан зүйлсийг хүлээж авах сав чинь бэлэн болдог юм. Тэр үед сайн сайхан зүйлс өөрөө ирж наалдаж, таны амьдралд тогтож эхэлнэ.
Өнгөрсөн зургаан сар, нэг жилийн өмнөх “Би”-гээсээ тав, арван дахин өсөх боломж байна. Арга зүй нь байна, шинжлэх ухаан ч үүнийг нотолж байна. Хэрвээ та энэ сонголтыг одоо хийж чадвал та цаг хугацааг товчилно, мөнгө, хүч, сэтгэлээ хэмнэнэ.
Учир нь хүн туйлдаж, бие сэтгэлээр өвдсөний дараа өөртэйгөө ажиллах нь хэцүү. Харин одоо эрүүл, чийрэг, соргог байгаа дээрээ энэ аяллыг эхэлбэл бүх зүйл илүү амар, илүү гэгээлэг болно.
2026 оны нэгдүгээр сарын 4-11-ны хооронд Вьетнамын На транг арал дээр зохион байгуулагдах "BEYOND RETREAT"-д хөнгөлөлттэй үнээр бүртгүүлэх хугацаа дуусахад 2 хоног үлдлээ
Дэлгэрэнгүй мэдээлэл авах: https://www.bolormaa.ca/retreat
Холбоо барих утас: 75704545
Сэтгэгдэл бичих (1)
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.
Зочин [66.181.166.36] ・ 6 цагийн өмнө Хариулах
ohara.ai/mini-apps/7277a5a5-1667-4ca4-a812-0935ab280498