Б.Бэрцэцэг: Дэлгэц хэзээ ч шагнал, урамшуулал байж болохгүй

Peak.mn
05 сарын 25, 2023

Монгол Улсын 13-18 насны хүүхдүүдийн 96 хувь цахим орчинд цагийг өнгөрүүлдэг, нэг өдрийн цахим хэрэглээ нь 237 минут орчим байгааг Харилцаа холбооны зохицуулах хорооноос 2020 онд хийсэн судалгаагаар тогтоожээ. Энэ нь дэлхийн дунджаас 3 дахин их үзүүлэлт аж.

Монгол эцэг, эхчүүдийн 62 хувь нь Facebook, Instagram, Tiktok ашиглаж эхлэх нас 13 байдаг талаар мэддэггүй. Үүний улмаас 32 хувь нь 10-12 насанд нь, 11 хувь нь 1-3 насны хүүхдэдээ фэйсбүүк хаяг нээж өгчээ. Хүүхдүүд төлөвшөөгүй, бэлтгэлгүй, мэдлэггүйгээр интернэт орчинд эрт орсноор олон эрсдэлтэй нүүр тулж буй.

Дэлгэцийн хэтэрсэн хэрэглээ нь анхаарал дутмагшлын эмгэг үүсгэх хүчин зүйлийг 7.7 дахин нэмэгдүүлдэг болохыг эрдэмтэд батлаад буй.

Энэхүү асуудалд анхаарч хүүхдийнхээ технологийн зохистой хэрэглээг нь чиглүүлэх, бүтээлчээр ашиглах дадлыг бий болгоход нь туслах “ДЭЛГЭЦИЙН ЦААНА... Таны хүүхэд юу хийж байна вэ?” аяныг "Сайн электроникс" компани өрнүүлээд байна.

Аяны хүрээнд өнөөдөр эвэнт болох бөгөөд тус арга хэмжээний зочдын нэг нь “Soul Haven” төвийн сэтгэл засалч, гэр бүл судлаач Б.Бэрцэцэг юм. Тэрбээр анхаарал дутмагшлын хам шинжийг олон талын авьяас чадвар болгож хөгжүүлэх боломжтойг хэлээд, дэлгэцийн хугацаа бага байх тусам хүүхдийн тархины хөгжил маш сайн явагддагийг онцолсон юм.

Эцэг, эхчүүд хүүхдийн магтах, урамшуулах хэрэгцээг ерөөсөө хангадаггүй


“Зарим эцэг, эхчүүдийн гаргадаг хамгийн том алдаа гэвэл хүүхэд хэт хөдөлгөөнтэй байгаад эхлэхээр утас үзүүлээд суулгачихдаг. Tablet, Ipad, эсвэл өөр зүйлүүд өгөөд, “Энийгээ үзвэл 20, 30 минут чих амар суулгадаг” гээд байдлыг улам дордуулах үйл ажиллагаа хийгээд байдаг. Дэлгэцээс гарч байгаа хөх туяа хүүхдээс гарч буй мелатонин буюу нойрны дааврыг улам багасгадаг. Үүний улмаас хүүхдүүд нойргүйдэж эхэлдэг. Нойргүй хүүхдэд өдрийн сурсан, мэдсэнээ буцааж боловсруулж, ойлгох процесс явагдахгүй. Энэ нь даамжирсаар анхаарал дутмагшлын хам шинж буюу суралцахуйн бэрхшээл болж хувирах магадлалтай” гэж хэлэв.

Алганы хэмжээтэй гар утсан дээр төвлөрсөн хүүхдийн харааны хөдөлгөөн үйлдлүүдийг гүйцэх гээд маш хурдан болж эхэлдэг. Эндээс тархинд маш их ачаалал үүсдэг. Энэ нь анхаарал дутмагшлын хам шинж өвчнийг хүндрүүлдэг.

Ярилцлага үзэх:

Дэлхийн эрдэмтэд 0-3 настай хүүхдүүдэд дэлгэцийн хэрэглээ байх ёсгүй гэж үзэж байна. Герман, АНУ-ын эрдэмтэд ч тэр дэлгэцийн хугацаа бага байх тусам хүүхдийн тархины хөгжил маш сайн явагдана гэсэн үг болохыг баталж буй юм. Эцэг эхчүүдийн ихэнх нь дэлгэцийн хэрэглээ гэдгийг зөв ойлгохгүй байгааг сэтгэл засалч Б.Бэрцэцэг хэллээ. Тэрбээр “Хүүхдийг дэлгэцээр шагнаж урамшуулж байна. Аягаа угаачихвал, зургаа зурчихвал, гэрийн даалгавраа хийхчихвэл чамд утас өгнө, хүүхэлдэйн кино үзүүлнэ гэдэг. Энэ байж болохгүй асуудал” гэв. Дэлгэц хэзээ ч шагнал, урамшуулал байж болохгүй. Түүнийг шагнал урамшууллаар өгөөд байх тусам хүүхэд “Өө, гоё юм байна, шагнал ирж байна, надад сайхан мэдрэмж төрж байна” гээд тэр зүйлээс л урамшаад байдаг байна.


Дэлхийн алдартнууд анхаарал дутмагшлын хам шинжтэй байдаг

Сэтгэл засалч Б.Бэрцэцэг “Эцэг, эхчүүд хүүхдийнхээ магтах, урамшуулах хэрэгцээг хангадаггүй” гэсэн юм. Тэрбээр “Тоглоом тоглоод, нэг үе даваад, “win” гэж гарч ирээд, дараагийн шат руу орно. Энэ нь хүүхдэд өөрийгөө чадсан гэж бахархсан, баярласан мэдрэмжүүд өгөөд байдаг. Ээж аавынх нь өгч чадаагүй энэ бүх мэдрэмжийг технологи танай хүүхдэд өгөөд байна. Допамин ялгаруулаад байна гэсэн үг. Тэгэхээр хүүхэд улам донтоно, ойлгомжтой.  Технологийн салбарын "Sain electronics” компанийнхан “Sain support” багийг бүрдүүлэн “Дэлгэцийн цаана” нэртэй том төсөл хэрэгжүүлж буй нь маш сайшаалтай санагдаж байна” гэв.



Дэлгэц, технологи бидний амьдралд цаашид байсаар байна. Иймд бид хүүхдүүдээ зөв хэрэглээтэй болгож сургах нь хамгийн чухал. Дэлгэцийн цаана хүүхдээ юу хийж байгааг яаж хянах вэ зэрэг олон асуудлын талаар илүү нарийн, судалгаатайгаар мэргэжилтнүүдийн амнаас сонсъё гэвэл "Sain electronics”компанийн кохион байгуулж буй “Дэлгэцийн цаана” эвентийг та зориорой.

Эвентэд бүртгүүлэх бол ЭНД ДАРНА УУ.

Б.Бэрцэцэг ээжүүд анхаарал дутмагшлын хам шинжтэй хүүхэдтэй боллоо гэж сэтгэлээр унах шаардлагагүйг хэлсэн юм. Дэлхийн алдартай хүмүүс, Холливудын одод, мундаг зохион бүтээгчдийг харахад ерөнхийдөө анхаарал дутмагшил буюу хэт хөдөлгөөний хамт шинжтэй байдаг аж. Үүнийг зөвөөр ашиглаж, хөгжүүлж чадвал давуу талууд маш их. Олон хэл сурч чадна, олон талын авьяастай болно. “Multitasking” гэж ярьдаг шиг би сайн бүжиглэдэг, олон төрлийн хэлний авьяастай, дээрх нь программ хангамж дээр зохион бүтээж чадна, төгөлдөр хуур тоглож чадна гээд ийм олон төрлийн авьяас илрэх аж.

Анхаарал дутмагшил, хэт хөдөлгөөнтэй хүмүүс маш чадварлаг

Анхаарал дутмагшил, хэт хөдөлгөөнтэй хүмүүс маш чадварлаг байдаг ажээ. Тэдэнтэй харьцах хамгийн зөв арга бол богино хугацаанд эхэлсэн ажлыг нь дуустал хийлгэх, дууссаных нь дараа маш сайн магтаж урамшуулах юм байна. “Чи хийж чадлаа, дахиад хийж чадна. Ингэж сайн зурж чадаж байгаа юм чинь одоо даалгавраа маш хурдан хийнэ дээ” гэх байдлаар маш их урамшуулах хэрэгтэй аж.


Image caption

“Soul Haven” төвийн хувьд урлагийн сэтгэл засал, тоглоомын сэтгэл засал, хөгжмийн сэтгэл засал, үлгэрийн сэтгэл засал гээд хүүхдэд эмчилгээ болох бүхий л чиглэлээр ажилладаг. Мөн томчууд, гэр бүлүүдтэй ч хамтарч ажиллана. Тус төвд хүүхэд нь 3-5 минут зүгээр сууж чадахгүй байна гэдэг өгүүлэмжтэйгээр ээж, аав нь их санаа зовсон байдалтай дагуулаад ирдэг байна. Уурлахаараа гар дээр миний уур мэдрэгддэг юм байна, тэгээд би юм цохих гээд байдаг юм байна гэдэг ч юм уу. Айхаараа би айдсаа хөлөн дээрээ мэдэрдэг юм байна, тэгээд дандаа зугтаагаад байдаг юм байна гэх мэтчилэн маш сонирхолтой байдлаар суулгах хэрэгтэй аж.

“Хүүхэдтэйгээ ажиллах нь их чухал. Хэдийчинээ бага насанд нь хүүхдийн хөгжил, боловсролд үнэтэй хувь нэмэр оруулж, хөрөнгө мөнгө зарцуулж чадна тэр хэмжээгээр хүүхдийн өсөлт хөгжилт маш сайн, ирээдүйд бага насанд оруулсан хөрөнгө оруулалтаас хэд дахин давсан үр дүнг тухайн хүүхдийн болон таны амьдралд бэлэглэнэ гэж бид үздэг” гэлээ. 

Багш нар эцэг эхтэй нь уулзахдаа тухайн хүүхдийн асуудлыг нь ярилцдаг. Яг энэ үед хүүхэд хүмүүжлийн талаарх мэдлэг мэдээлэл муутай эцэг эхчүүд эргээд хүүхдээ загнаж дарамталдаг. Уг нь багш нь юу ч гэж хэлж байсан ч "Чамд итгэж байна, байгаагаар чинь аав ээж нь хайрладаг, бүр ч сайн болно гэдэгт итгэж байна" гэсэн итгэлийг хүүхдэд өгч байх ёстой. Ялангуяа өсвөр насанд итгэж хайрлах хэрэгцээг нь анхаарч, халамжлахаа бүү мартаарай. 

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.