Путин дайрах тушаал өгсний дараа ОХУ цэргүүд Украинд орж ирлээ

Х.Оргил
02 сарын 24, 2022

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин цэргийн тусгай ажиллагаа явуулах зөвшөөрлийг Дорнод Европт байрласан өөрийн цэргийн хүчиндээ өгсөн байна. Үүгээр Украины дайн албан ёсоор эхэллээ гэж барууны хэвлэлүүд мэдээлэв.

Украины хэд хэдэн хотод үүний дотор нийслэл Киев хотод өнөөдөр үүрээр дэлбэрэлт болж, нисэх буудал дээр буун дуу сонсогдсон байна.

Украины Гадаад хэргийн сайд Дмитро Кубела мэдэгдэхдээ "Путин бүрэн хэмжээний халдлагыг Украинд эхлүүллээ. Амар тайван байсан Украины хотууд цохилтод өртлөө" гэлээ.

Нийслэл Киев болон Харьков хот дахь цэргийн командын штабууд, зэвсгийн агуулахууд, нисэх онгоцны буудлууд руу пуужингаар харвав. Мөн Хар Тэнгисийн эрэг дээрх Одесс хот, болон Мариупол хотуудын боомтод Оросын цэргүүд буусан байна.


 Энэхүү халдлагын улмаас хохирсон хүний амь, эвдрэл сүйрэлд Орос улс дангаараа хариуцлага хүлээнэ гэж АНУ болон түүний холбоотнууд мэдэгдэж буй.

Холбоотой сэдвүүд

оху украин

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.