PayPal криптовалютын үйлчилгээ үзүүлж эхэллээ

Х.Оргил
11 сарын 15, 2020

PayPal  төлбөрийн систем АНУ-ын хэрэглэгчдэд зориулж криптовалютын үйлчилгээ үзүүлж эхэлсэнээ зарлав.

"АНУ-д байгаа, шаардлага хангасан бүх PayPal данс эзэмшигчид одоо PayPal-ээр дамжуулан шууд криптовалют худалдаж авах, хадгалах, зарах боломжтой гэдгийг бид дуулгахад таатай байна" гэж компанийн мэдэгдэлд дурджээ.

PayPal-ийн төлөөлөгчдийн нэг нь криптовалютын үйлчилгээний эрэлт өндөр байгааг тэмдэглэжээ. Үүнтэй холбогдуулан PayPal дижитал хөрөнгө худалдан авах хязгаарыг нэмэгдүүлэхээр шийдсэн гэж тэр хэллээ."Хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээний дагуу бид долоо хоногт дижитал актив худалдан авах хязгаарыг 10 мянган доллараас 20 мянган доллар болгон нэмэгдүүллээ" гэж төлөөлөгч онцоллоо.


Эх сурвалж: Криптодоогтер

Холбоотой сэдвүүд

биткоин криптовалют

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.