Оюутолгойн төмөр замын асуудлаар Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр шийдвэр гаргуулна

Б.Баясгалан
04 сарын 18, 2019

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр боллоо. Хуралдаанаар Үндэсний аюулгүй байдалд танилцуулга хийх шийдвэр гаргав.

Тодруулбал, Зэсийн баяжмал боловсруулах үйлдвэр барихад хамтран ажиллах хөрөнгө оруулагчийг сонгон шалгаруулах, байгуулах гэрээний үндсэн зарчим болон Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын төсөлд Оюутолгойн салбар төмөр замыг холбох асуудлыг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд танилцуулж, шийдвэр гаргуулахаар болов.

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.