Дэлхийн Банк, Японы Хүүхдийн Ивээх сангийн хамтарсан “Орон нутгийн өсвөр үеийнхэнд хувь хүний ур чадвар, энтрепренершип боловсрол олгох” төслийн нээлт, гарын үсэг зурах ёслолын ажиллагаа өнөөдөр болно.

Монгол улсад боловсролд хамрагдалт өндөр боловч ур чадвартай ажиллах хүчний үзүүлэлтээр дэлхийн 187 улсаас 130 дугаарт жагсдаг. 

Тэр дундаа орон нутагт ажлын байр хомс, ур чадвар дутмаг байдгаас өсвөр үеийн хүүхэд, залуучууд ихээхэн бэрхшээлтэй тулгарч байна. Тиймээс өнөөгийн хөдөлмөрийн зах зээлд хамгийн их шаардагдаж буй хувь хүний ур чадвар, энтрепренершип боловсролыг зорилтот орон нутгийн өсвөр үеийн хүүхэд, залуучуудад олгосноор тэдний сурлагын үр дүн нэмэгдүүлж, хөдөлмөр эрхлэлтэд бэлдэхийг тус төслийн баг зорьж байна.

Төслийг  2019-2023 онд Дэлхийн Банкны итгэлцлийн сан болох Нийгмийн Хөгжлийг Дэмжих Япон Сангийн 2.7 сая ам.долларын буцалтгүй тусламжаар Ховд, Завхан, Өвөрхангай, Говьсүмбэр, Сүхбаатар аймгуудын 25 суманд Хүүхдийг Ивээх Сан хэрэгжүүлэх аж.