Ерөнхийлөгчийн зарлигаар эрхийг түдгэлзүүлсэн Нийслэлийн захиргааны хэргийн шүүгч С.Төмөрбатыг АНУ-д саатуулжээ. Түүний асуудлаар АТГ АНУ-ын хуулийн байгууллагууд руу хандаж туслалцаа хүсээд байсан аж.


Түүнийг АТГ-ын тусгай баг удахгүй Монголд авч ирэх юм байна.

С.Төмөрбат нь  Салхитын мөнгөний ордын гэх хэрэгт холбогдон ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулагдаж байхдаа нас барсан Гавьяат хуульч Л.Бямбаа агсны хүү юм. 

Тэрбээр ээж нь золгүйгээр амиа алдсаны дараа  "Сүүлийн үед зарим улс төрчдийн зүгээс Монгол улсын шүүх болон шүүгч нарыг өөрсдийнхөө улс төрийн тоглоом болгон ашиглаж байна" гэж байсан билээ.