Х.Оргил
06 сарын 01, 2018
"Oogii" брэндийг үүсгэн байгуулагч О.Оюунцэцэг Монголдоо бүтээгдэхүүнээ худалдаалахаар болжээ. Энэ удаа зөвхөн гар утасны гэр болон картны гэрүүдийг эх орныхоо хэрэглэгчдэд хүргэх юм байна. Нээлт нь 7 хоногийн дараа болох бөгөөд Тэди төв дэх Samsung-ийн албан ёсны дистрибьютер "BRAND SHOP” гар утасны дэлгүүрээр зарагдах ажээ. Үнийн хувьд 170 хүртэлх төгрөгөөр эдгээр бүтээгдэхүүнээ зарахаар төлөвлөжээ.
Эдгээр гар утасны гэр болон картны гэрүүд нь могойн арьсаар хийсэн гоёмсог хийцтэй, чанартай гэдгээрээ хэдийнэ Австрали төдийгүй Япон, Америкийн хэрэглэгчдийн анхаарлыг татаад удаж буй.
Мөн тэрбээр Солонгос улсад ч бас энэхүү нэр төрлийн бүтээгдэхүүнээ албан ёсоор худалдаалах эрхээ аваад байгаа юм.
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.