ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Украинд халдаж цэргийн ажиллагаа эхэлснээс хойш дэлхийн санхүүгийн зах зээл донсолж эхэллээ. Дэлхийн хамгийн үнэтэй крипто валют болох Биткойн гэхэд 40 мянган ам.доллараас доошоо уналаа.

Украины хямрал гүнзгийрэх тусам цаашид улам унаж магадгүй байна. Өнгөрсөн арван нэгдүгээр сард 68 мянган ам.доллар хүрч байсан бол одоо талаас илүү хувиар ийнхүү унаад 38,599 хүрсэн байна.(https://finance.yahoo.com/quote/BTC-USD/)

Бусад крипто валютууд болох Etherium гэхэд 12 хувиар унасан бол Dogecoin 14 хувиар унажээ.