Өмнөд Солонгосын 28 настай К-поп дуучин Гу Хара Сөүл дэх гэртээ амиа хорлосон тухай мэдээлэл К поп ертөнцөд шуугиан тариад байгаа билээ. 

Түүний үхлийн цаад шалтгааныг цагдаагийн байгууллага шалгаж байгаа бөгөөд найз залуугийнх нь хийсэн нууц бичлэгтэй холбоотой хэмээн үзэж байгаа аж.

Учир нь түүний экс найз залуу Чой нууц камер ашиглан дотно харилцаанд орж буй бичлэг хийж, уг бичлэгийг тараана гэж чатаар бичин айлган сүрдүүлжээ. Энэ явдал хэдийгээр хэдэн сарын өмнө болсон ч Гу Хара сэтгэл зүйн хүнд цохилтоосоо гарч чадаагүй бололтой. Удаан хугацааны турш сэтгэлийн дарамттай явсан нь ийнхүү амиа хорлоход хүргэсэн байж болзошгүй учраас найз залууг нь ч бас шалгаж эхэлсэн талаар Солонгосын хэвлэлд мэдээлжээ.

Өмнөд Солонгост 2017 оноос хойш нууц камертай холбоотой гэмт хэргийн тоо 6,500 бүртгэгджээ. Голдуу эмэгтэйчүүдийн зураг бичлэгийг нууцаар авч интернэтэд байршуулдаг аж. Тус улсад нийт 8 сая камер бий бөгөөд олон нийтийн аюулгүй байдлыг хянадаг байна.

 Холбоотой мэдээлэл:

-Миний амьдрал та нарын порно кино биш

-К-поп дуучин Гу Хара нас барсан байдалтай олдсоноор эмэгтэй одуудад ирэх дарамт нэмэгджээ

-Солонгосын дуучин, жүжигчин Солли нас баржээ