Ийм нэртэй хөдөлгөөн Өмнөд Солонгосын бүсгүйчүүдийн дунд хүчээ аваад байгаа талаар https://www.scmp.com мэдээлжээ.

Учир нь тус улсад эмэгтэйчүүдийн зураг бичлэгийг нууцаар авч интернэтэд тавих хэрээс хэтрээд байгаа аж. Тэд хэн нэгэнтэй дотно харилцаанд орсон бол эсвэл зүгээр л бие засах газар, хувцас солих өрөө, олон нийтийн газруудад хүртэл нууц камерын бичлэгт өртөх магадлалтай. 

Энэхүү тэгш бус байдал, бэлгийн дарамт дунд сургуульд ч гэсэн нууцлагаар оршиж ирсэн байдаг. Тиймээс уг хөдөлгөөнийг өсвөр насныхан хүртэл дэмжиж #School_MeToo хаштаг хэрэглэж жиргэж нэгджээ.

20 настай Ким /Түүний жинхэнэ нэр биш/ насанд хүрч бие даан амьдрахаар шийдэж байр түрээсэлжээ. Гэтэл байранд нь нууцаар камер байрлуулсан, хэн нэгэн түүнийг үргэлж харж хянаж байсныг хожим олж мэдсэн байна. Энэ мэтээр Өмнөд Солонгосын бүсгүйчүүд нууц дурангийн дайралт өртсөөр байгаа учраас уг хэрэг дээрх хуулийн зүйл заалтыг чангатгахыг хүссэн ажээ.

2017 оноос хойш нууц камертай холбоотой гэмт хэргийн тоо 6,500 бүртгэгджээ. Тус улсад нийт 8 сая камер бий бөгөөд олон нийтийн аюулгүй байдлыг хянадаг байна.