Нүүрсэн дунд нууж 590 кг ургамлын үндэс гаргах гэж байжээ

Х.Оргил
07 сарын 01, 2018

Энэ лхагва гарагт Гашуунсухайт дахь боомтын нүүрс экспортлон гаргах терминал дээр Монгол улсын иргэн Б-гийн хууль бус үйлдлийг илрүүлжээ. Тэрбээр 590 кг ургамлын үндэсийг хууль бусаар улсын хилээр нэвтрүүлэхийг завдсан байна. Үүнийг терминалын компьютерээр илрүүлсэн бөгөөд гарган авахад уг ургамлыг ваакуумжуулан гадуур нь гялгар уутаар бүрж нуусан байжээ. Гашуунсухайтын гаалийн ажилтнууд энэхүү хууль бус үйлдлийг гаалийн шалгалтаар таслан зогсоож Ханбогд сум дахь цагдаагын тасагт шилжүүлэн өгчээ. 

Өмнө нь бас энэ төрлийн хэрэг хэд хэдэн удаа гарч байсан талаар тус боомтынхон дурьджээ.

Холбоотой сэдвүүд

гашуунсухайт боомт нүүрс

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.