Өнөөдөр дэлхий дахинаа энх тайвныг тогтоож, аливаа асуудлыг энхийн замаар шийдвэрлэж байхаар улс орнууд эвлэлдэн нэгдсэн өдөр буюу "Нэгдсэн Үндэстний Байгууллагын өдөр"(НҮБ) тохиож буй.

НҮБ нь 1945 оны 10 дугаар сарын 24-нд АНУ-ын Калифорни муж улсын Сан-Франциско хотод 51 гишүүн оронтойгоор үндэс сууриа тавьж байжээ. Өдгөө НҮБ нь нийт 193 улсыг эгнээндээ нэгтгэж, энх тайван, хүний эрх, тогтвортой хөгжил, тэгш байдлын төлөө ажиллаж байна.

Бичлэг үзэх: 

Монгол Улс 1961 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Нэгдсэн Үндэстний Байгууллага (НҮБ)-ын 101 дэх гишүүнээр элссэн. Туурга тусгаар улс гэдгээ дэлхийн түвшинд тунхаглан зарлаж, НҮБ-ын бүрэн эрхт гишүүн болсны 61 жилийн ой энэ онд тохионо.