НҮБ-ийн АНХААРУУЛГА: Хоол хүнс маш үнэтэй болно

Э.Мөнхтуяа
10 сарын 08, 2019

Өлсгөлөн

НУБ-ын уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх Засгийн газрын хоорондын бүлгээс саяхан гаргасан тайланд дэлхийн хүнсний хангамж гамшгийн ирмэгт байна гэж мэдэгджээ. Энэхүү илтгэлд дэлхийн 52 орны 100 гаруй шинжээч оролцсон ба уур амьсгалын өөрчлөлт нь хүнсний үйлдвэрлэлд бодит байдлаар нөлөөлж байна гэсэн дүгнэлтэд хүрчээ. 

Уг илтгэлд "Хэдийнээ цөл болон хувирч байгаа газарт хагас тэрбум хүн амьдардаг бөгөөд хөрс 10-100 дахин хурдан алдагдаж байна. Дэлхийн дулаарал уг байдлыг улам дордуулж буй. Агаарын температур үргэлжлэн нэмэгдсээр байх юм бол энэ асуудал улам дордох хандлагатай юм. Гэхдээ дэлхий нийт энэ сүйрлээс зайлсхийхэд оройтоогүй" болохыг онцолжээ.


Хоол хүнсний тэмцэл

Уг тайланг гаргасан шинжээчдийн хэлснээр хөрсний хуурайшилт, халууны давалгаа, түймэр, үер болон мөнх цэвдэг хайлсны улмаас хоол хүнсний үйлдвэрлэл улам хэцүү болж буй аж. Үүнээс гадна агаар мандалд нүүрс хүчлийн хийн хэмжээ ихэсч байгаа нь үйлдвэрлэгдэж буй хүнсний чанарыг бууруулж, хоол хүнсний хомсдолтой ирээдүй рүү чиглэж байгааг анхааруулжээ. Тиймээс хоол хүнсний өртөг эдгээр асуудлаас үүдэн илүү үнэтэй болох хандлагатай байна.


Одооноос үйлдэлдээ анхаар

Энэ бүхэн сүрдмээр сонсогдож байгаа ч дээрх тайланг гаргасан судлаачид “Хэрвээ бид одооноос оролдлого хийх аваас сүйрлээс болгоомжлох боломжтой" хэмээн мэдэгдсэн байна.  

“Тус судалгаанаас бидний мэдэж авсан хамгийн чухал зүйл бол одоо авч болох олон арга хэмжээ юм. Мэдээж эдгээр шийдлүүдэд анхаарал, санхүүгийн дэмжлэг, орчныг бүрдүүлэх шаардлага тулгарна” хэмээн доктор Памела Макэлви "Нью Йорк Таймст" ярилцлаг өгөхдөө хэлжээ.



Эх сурвалж: https://futurism.com

Сэтгэгдэл бичих (1)

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.