Монгол Улсын гавьяат тамирчин Н.Төгсогт ээлжит тулаанаа Колумбийн боксчин Оскар Эскандонтой хийхээр болсон билээ. Түүний өрсөлдөгч “Дайчин” хочит Оскар Эскандон 2004 оны Афины олимпийн наадамд оролцож байсан туршлагатай нэгэн.

Тэрбээр 2008 оноос хойш мэргэжлийн боксын рингэнд 28 тулаан хийж, 25 удаа ялалт (17 KO) байгуулж, гурван удаа ялагдсан байна. 2014 оны 12 дугаар сард WBO-ийн хагас хөнгөн жингийн дэлхийн аварга цолыг хүртэж байжээ. 

Энэхүү шийдвэрлэгдэх тулаанд Н.Төгсцогт өмсөх өмсгөлөө бэлдсэн бөгөөд дээр нь "Монгол үндэстэн, монгол хэл бичиг үүрд!" хэмээн бичжээ. Тэрбээр өмсгөлөөрөө эх хэлээ хамгаалах үндэсний үзлээ ийнхүү илэрхийлсэн байна.