Нийслэлийн онцгой комисс (НОК)-оос үер усны гамшигтай холбоотой нөхцөл байдлын мэдээлэл өгч байна.

Нийслэлийн Засаг Дарга Д.Сумъяабазар:

✔Үерт өртөж амиа алдсан иргэдийн ар гэрт тус бүр хоёр өрөө байр олгоно. Түүнчлэн үерт гэр оронгүй болсон иргэдэд гэр өгнө. 

✔Үерт автах эрсдэлтэй 228 айлыг нүүлгэнэ. БЗД, ХУД, Сэлбэ гол дагуу үерийн эрсдэлтэй бүсэд буусан айлуудыг нүүлгэнэ. 10 өрхийн 70 орчим иргэн орон гэргүй болсон. Энэхүү асуудлыг түргэн шийдвэрлэхийн тулд бүх төрлийн дэмжлэгийг үзүүлнэ гэлээ.