Цаг уур, орчны шинжилгээний газраас өнөөдөр 14:00-15:00 цагийн орчимд  дуу цахилгаантай аадар бороо орж эхэлнэ гэж мэдээлж байна. Бороо үдээс хойш, оройдоо үргэлжлэн орох тул иргэд, олон нийтийг болзошгүй үер, усны аюулаас урьдчилан сэргийлж, аюулгүй байдлаа хангахыг сэрэмжлүүлж байна. 

Иймд та бүхэн

????Үерийн аюулаас гэр орон, эд хөрөнгө, ундны усны нөөц худгаа хамгаалах далан, суваг, шуудуу, хашлага барих

????Хүүхдийг гол мөрөн, нуур, тогтоол ус, цөөрмийн ойролцоо тоглуулахгүй байх, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн аюулгүй байдлыг хангах

????Гол, мөрөн нуурын ойролцоо амарч зугаалахдаа сонор, сэрэмжтэй байж, уулын ам, голын ай сав, үерийн буулт бүхий газарт отоглож, хоноглохгүй байх

????Зөвхөн баталгаат зам гүүрээр зорчихыг Нийслэлийн Онцгой байдлын газраас зөвлөж байна.