АНУ-ын Нью-Йорк муж улсын Рокленд тойрогт улаан бурхан өвчний тархалт нэмэгдсэний улмаас онцгой байдал зарласан байна.

Нью-Йорк муж улсын хамгийн зүүн хэсэгт байрладаг Рокленд тойрогт улаан бурхан өвчний 153 тохиолдол бүртгэгдсэний дараа вакцинжуулалтад хамрагдаагүй бага насны хүүхдүүдийг олон нийтийн газарт авч явахыг хоригложээ.

Уг хоригийг зөрчсөн тохиолдолд 500 ам.доллараар торгох эсвэл зургаан сар хүртэлх хугацаагаар хорих шийтгэл ногдуулах ажээ. 

АНУ-ын иргэдийн вакцинжуулалтад хамрагдах хувь аажмаар буурсаар байна. Үүний шалтгаан нь эцэг эхчүүдийн шашны болон гүн ухааны үзэл хийгээд вакцин аутизм үүсгэдэг гэх буруу ташаа мэдээлэлд итгэдэгтэй холбоотой юм. 



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг, USA Today