Хүдэрчулууны Хулан
06 сарын 19, 2025
Монгол Улсад Онцгой байдлын албыг байгуулсны 21 жилийн ойг тохиолдуулан “Алба сурталчлах өдөрлөг”-ийг маргааш Ялалтын талбайд зохион байгуулах гэж байна.
Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор Гал түймэртэй тэмцэх газар, Улсын иргэний хамгаалалтын газар, Улсын нөөцийн газруудыг нэгтгэж гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх, авран хамгаалах, хойшлуулшгүй сэргээн босгох ажиллагааг удирдан зохион байгуулах чиг зорилго бүхий Онцгой байдлын албыг байгуулснаас хойш өдгөө 21 жилийн ойтойгоо золгож байна.
Ойн хүрээнд албаны онцлог, үйл ажиллагаа, алба хаагчдын хувцас хэрэглэл, ашиглагдаж байгаа аврах ажиллагааны техник тоног төхөөрөмжүүдийг танилцуулах зорилгоор “Алба сурталчлах өдөрлөг”-ийг Ялалтын талбайд 13:00-15:00 цагийн хооронд зохион байгуулна.
Энэ үеэр албаны ажил, алба хаагчдын мэргэжлийн онцлогийг иргэдэд таниулж, гамшиг ослоос урьдчилан сэргийлэх, амь нас, эд хөрөнгөө авран хамгаалах зөвлөмж мэдээллийг хүргэх тул иргэд та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.