Тогтохбаярын Ариунзаяа
10 сарын 29, 2024
1639 онд Халхын Түшээт хан аймгийн Түшээт ханы хошууны нутаг одоогийн Өвөрхангай аймгийн Бүрд сумын Ширээт Цагаан нуур хэмээх газарт Чингис хааны алтан ургийн хойчис Халхын Түшээт хан Гомбодоржийн хөвгүүн Занабазарыг Анхдугаар Богдоор өргөмжлөн төрийн их ёслол үйлдэж, түүнд зориулсан Орд өргөөг байгуулснаар Монгол Улсын нийслэл үүсэн байгуулагдсан гэж үздэг.
Улмаар 1912 онд Богд хаан Их Хүрээг Нийслэл Хүрээ хэмээн зарлиг буулгасан ба 1924 оны 11 дүгээр сарын 26-нд Улсын Анхдугаар Их хурлын 14 дүгээр тогтоолоор Нийслэл хүрээг Улаанбаатар хэмээн нэрлэсэн билээ.
Тэгвэл өдгөө улсын нийслэл үүсгэн байгуулагдсаны 385 жилийн ой тохиож байна.
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.