Бүртгэл баталгаажуулах төвөгтэй алхмуудаас болоод “Нийгмийн даатгал" гар утасны аппликэйшнаа ашиглаж чадахгүй яваа юм биш биз? Та одоо бүртгэлээ өөрөө баталгаажуулаарай. Өөрийн ажиллаж байсан газар, нийгмийн даатгалын шимтгэл тооцсон цалингийн дүнгээ мэдэж байхад л хангалттай. 

Аппликэйшны хэрэглэгч болох энгийн алхмуудыг хүргэж байна.

  1. Та аппликэйшнаа гар утсандаа татаж суулгана.
  2. Бүртгүүлэх хэсэгт өөрийн мэдээллээ оруулна.
  3. Бүртгүүлсэн и-мэйл хаягаараа ирсэн холбоосоор нэвтэрч, бүртгэл баталгаажуулах хэсэгт өөрийн ажиллаж байсан газраа сонгон, нийгмийн даатгалын шимтгэл тооцсон цалингийн дүнгээ оруулснаар нэвтрэх эрхтэй болно. /Нийгмийн даатгалын дэвтрээсээ харах боломжтой/

Мөн app@ndaatgal.mn мэйл хаяг руу бичиг баримтынхаа зургийг илгээж, эсвэл өөрт ойр байрлах Нийгмийн даатгалын хэлтэст очин баталгаажуулах боломж нээлттэй. Бүртгүүлэх  болон баталгаажуулахад асуудал гарах, эсвэл мэдээлэл зөвлөгөө шаардлагатай бол  94901289, 95901289 дугаарын wechat, viber ашиглан бүртгэл баталгаажуулах ажилтантай холбогдоорой.

Даатгуулагч энэхүү гар утасны аппликейшнийг ашиглан өөрийн Нийгмийн даатгалын шимтгэл төлөлт, нийгмийн даатгалын сангаас гаргуулсан зардал, төлбөр, нийгмийн даатгалын үйлчилгээ болон Нийгмийн даатгалын хууль тогтоомжийн талаар мэдээлэл авах боломжтой юм.

Харин тун удахгүй сайн дурын даатгалын гэрээг тус аппликейшнаар баталгаажуулах боломж бүрдүүлэхээр програмын хөгжүүлэлтийг хийж байна.


Эх сурвалж: Нийгмийн даатгалын ерөнхий газар