Их Британийн бага сургуулийн багш зургаан настнууд тоглоомын талбайд Squid game цувралын даалгаваруудыг дуурайн тоглож байгааг харжээ. Хүүхдүүд хожигдсон нэгнээ түлхэж, цохиж, гар хүрч байсан байна.

Бага ангийн хүүхдүүд тоглохдоо Squid Game цувралын хэрцгий даалгаваруудыг дуурайж, нэгнээ гэмтээж болзошгүй байгааг Английн бага сургуулийн багш нар анхаарууллаа. 

Улмаар Английн консул тус цувралыг хэт хүчирхийлэл, амиа хорлолт агуулсан тул эцэг эхчүүдэд бага насны хүүхдэдээ тус цувралыг үзүүлэхгүй байхыг шаардаж байна.



"Netflix" платформ дээр үзэлтээрээ рекорд тогтоогоод буй энэхүү цуврал секс, хүчирхийлэл, амиа хорлолт зэрэг агуулгатай тул 15 ба түүнээс дээш насны үзэгчдэд тохиромжтой гэж үнэлэгдсэн байдаг.

Харин бага насны хүүхдүүд TikTok, Youtube зэрэг платформууд дээр трэнд болж буй Squid Game цувралтай холбоотой бичлэгүүдийг үзэж, дуурайж байгаа юм.

Тиймээс эцэг эх, асран хамгаалагчдыг хүүхдийнхээ зочилж байгаа цахим сүлжээ, үзэж буй контентыг нь байнга хянаж байхыг анхааруулжээ.



Эх сурвалж: The Guardian