"Game of Thrones" цувралын төгсгөлийн анги 2019 онд цацагдана. Гэхдээ бид тун удахгүй цувралын зураг авалтыг хийсэн газарт зочилох боломжтой болж байна. 

Учир нь, НВО-өөс Умард Ирландад хийсэн зураг авалтынхаа хэд хэдэн чухал хэсгийн дүрсийг бодит дүрсээр цогцолбор болгон цацна гэдгээ өчигдөр мэдэгджээ. Үүнд Winterfell, Castle Black, and Kings Landing багтах аж. 

Мөн тус цогцолбор нь жуулчдын сонирхолыг татахуйц байх ба урьд өмнө нь олон нийтэд харуулж байгаагүй томоохон хэмжээний бүтээн байгуулалт болно гэжээ. Кинонд ашигласан хувцас, тулалдааны зэвсэг, зураг авалтын дижитал бичлэг, мөн интерактив материалууд орно гэж Variety сэтгүүл мэдээлжээ. 

Тус цогцолборын талаарх хэвлэлийн бага хурлын үеэр HBO-ийн захирал Жефф Питерс “Бид уг цувралын дэлхий даяарх мянга мянган шүтэн бишрэгчид зориулан киноны зураг авалтын хэсгийг бодитоор нь толилуулах болсондоо туйлын их баяртай байна. Мөн энэхүү төслөөр дамжуулан Умард Ирландын үзэсгэлэнт байгаль, соёлын өвөрмөц онцлог, гоо үзэсгэлэн, халуун дулаан уур амьсгалыг хуваалцах боломж гарсанд баяртай байна” хэмээн мэдэгджээ.


Дүрс бичлэгийг Энд дарж үзнэ үү.