Э.Мөнхтуяа
04 сарын 29, 2019
“Найзууд” хэмээх хөгжилтэй цуврал киноны сүүлийн бүлэг гарснаас хойш 15 жил болжээ. Энэхүү ситком нь жинхэнэ соёлын хувьсал болж байсан учраас шинжээчдийн сонирхлыг хүртэл татсан юм. Уг цувралыг ашиглан, алдартай телевизийн шоу жендерийн хэвшмэл ойлголтын талаар судалгаа хийсэн байна. Мөн судалгааны дүнд хэн нь энэхүү цувралын гол дүр болохыг шинжлэх ухааны зүгээс дүгнэсэн сонирхолтой баримтыг хүртэл дэлгэжээ.
Шинжээч нь уг цувралыг үзэж байхдаа яг хэн нь голлох дүр болохыг тодорхойлохын тулд уг киноны 10 улирлын бүх цувралын транскрипцийн файлийг тусгай програмд татан оруулж судалгаа хийжээ.
Росс, Рейчел нар бусдаас илүү олон хэллэгтэй байсан бол Чандлер дэлгэцэн дээр хамгийн олон давтамжтай гарчээ. Росс дэлгэцэн дээр хамгийн олон ганцаарчлан гарсан үзүүлэлтээрээ тэргүүлжээ. Нийт дүрүүдийн хуваарилалт харьцангуй жигд бөгөөд цувралын явцад дүр тус бүр 100,000 үг хэлсэн байдаг. Хамгийн бага ярьдаг нь Фиеоби. Түүний дүрийн хэлсэн үгийн тоо бусдаасаа 15,000-аар цөөн байжээ. Дэлгэцэн дээр гарсан тоогоороо ч гэсэн бусдаас харьцангуй бага үзүүлэлттэй гарчээ. Эдгээр судалгааны дүгнэлтэд Росс Геллер тус цувралын гол дүр болохыг хэд хэдэн үзүүлэлтээр харуулжээ.
Эх сурвалж: https://brightside.me/
Сэтгэгдэл бичих (1)
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.