"Fatherhood" (74 сая)


Агуулга: Залуу хосын бодит явдлаас сэдэвлэн бүтээсэн бөгөөд хүмүүсийн үзэх дуртай киноны нэг юм. 

Уг кинонд ганц бие аав хүүхдээ өлгийдөн авсан цагаас хойшхи адармаатай үйл явдлуудтай гардаг. Охиноо ганцаараа өсгөх гэж айдас, ганцаардал, аав хүний мэдэх ёстой бүхнийг туулна. Үнэндээ түүнд бохир живхийг нь солих ч амаргүй ажил санагдана.

Rotten Tomatoes-ийн кино шүүмжлэгчдийн үнэлгээ: 66%

Кино шүүмжлэгчдийн сэтгэгдэл: Жүжигчин Кевин Харт ганц бие аавын дүрийг маш чадварлагаар бүтээсэн юм.


"Army of the Dead"(75 сая)


Агуулга: Лас Вегас хотыг тэр чигт нь зомби эзэлж байх үед гол дүрийн баатрууд ориотой бүсэд дайран орж хамгийн том казиног дээрэмдэнэ. Зүрхний цохилт хурдасгасан адал явдлууд энд л бий.

Rotten Tomatoes-ийн кино шүүмжлэгчдийн үнэлгээ: 70%

Кино шүүмжлэгчдийн сэтгэгдэл: Найруулагч Зак Снайдер орчин үед зомбитой киног хэрхэн хийхээ сайн мэддэг. Яг л “Dawn of the Dead” киног хийсэн шиг ээ од мэт гялалзаж чадлаа.

 "Project Power" (75 сая)


Агуулга: Нью Орлеан хотод илэрсэн ер бусын хүч өгдөг ерөндөгийн учрыг олохоор халагдсан цэрэг, өвсөр настан болон цагдаагийн ажилтан нар зориг шулуудна. 

Rotten Tomatoes-ийн кино шүүмжлэгчдийн үнэлгээ: 61%

Кино шүүмжлэгчдийн сэтгэгдэл: "Шинэлэг, орчин үеийн, баялаг үзэгдэлтэй кино” 


"Enola Holmes" (77 сая)


Агуулга: Сураггүй алга болсон ахыгаа хайх Энола Холмес гэх өсвөр насны охин ахыгаа олон, оргуулахын тулд өөртөө баймгүй зоригтой үйлдлийг хийж буй талаар гарна. Жүжигчин Милли Бобби Браун гол дүрд маш чадварлаг тоглож, кино шүүмжлэгчдийн сайшаалыг хүртсэн билээ. Цувралын хоёр дугаар бүлэг 2022 оны эхээр хийгдэх төлөвтэй байгаа юм.

Rotten Tomatoes-ийн кино шүүмжлэгчдийн үнэлгээ: 91%

Кино шүүмжлэгчдийн сэтгэгдэл: "Хэд дахин давтаж үзсэн ч гайхалтай бүтээл хэвээр л байх болно. ” 


"The Old Guard" (78 сая)


Агуулга: Олон зууны турш хүн төрөлхтнийг нууцаар хамгаалж ирсэн үхэшгүй дөрвөн дайчин шинэ үхэшгүй мөн чанарыг олж илрүүлэхийн тулд аюул эрсдлүүдтэй нүүр тулна. 

Rotten Tomatoes-ийн кино шүүмжлэгчдийн үнэлгээ: 80%

Кино шүүмжлэгчдийн сэтгэгдэл: “Үзэгчдийг эргэлзүүлж, нэгийг бодуулсан асуулт үлдээгээд орхилоо. Цааш үйл явдал хэрхэн өрнөхийг хүмүүс мэдэхийг тэсэг ядан хүлээж байгаа гэдэг нь гарцаагүй”


"Murder Mystery" (83 сая)


Агуулга: Удаан хүлээсний эцэст Нью-Йорк хотын цагдаа болон түүний үсчин эхнэр Европоор аялна. Гэвч тэдний аялал нэгэн тэр бумтны дарвуулт онгоцонд үйлдэгдсэн гэмт хэргийн учрыг олох ажил болж хувирна. Гол дүрүүдэдл жүжигчин Женнифер Аннистон болон Адам Сэндлар тоглож IMDb-ээс 6 онооны үнэлгээ авсан юм. 

Rotten Tomatoes-ийн кино шүүмжлэгчдийн үнэлгээ: 44%

Кино шүүмжлэгчдийн сэтгэгдэл: “Адам Снадлерийн инээдмийн кино бүр хэзээ ч урам хугалдаггүй”


"6 Underground" (83 сая)


Трансформерс киноны найруулагч Майкл Бэй анх удаа Netflix-тэй хамтран уг бүтээлээ туурвиж чамгүй амжилт олсон юм. Адал явдал, тулаант, фантастик жанрын кинонд дуртай хүмүүст гарцаагүй таалагдах болно. Уг бүтээл нь 150 сая долларын төсвөөр бүтэж, Netflix-ийн хамгийн өндөр зардлаар бүтээгдсэн кинонд тооцогддог. Гол дүрд Р.Рэйнолдс тоглосон бөгөөд түүний кино зураг авалтын үеэр хийсэн бичлэгээ инстаграмм хуудаснаа хийснээр үзэгчдэд ихээхэн хүлээлт үүсгэсэн юм.

Rotten Tomatoes-ийн кино шүүмжлэгчдийн үнэлгээ: 36%

Кино шүүмжлэгчдийн сэтгэгдэл: “ Найруулагч Майкл Бэйгийн ур чадварыг харуулж чадсангүй”

 

"Spenser Confidential" (85 сая)


Netflix кино компаний инээдмийн, тулаант уран бүтээлд жүжигчин Марк Уолберги дүр бүтээж, уг киног нэр алдарт хүргэсэн гэхэд хилсдэхгүй. Киноны үйл явдал хоёр цагдаагийн аминд хүрсэн аймшигт хуйвалдааныг олж илрүүлснээр өрнөнө. 

Rotten Tomatoes-ийн кино шүүмжлэгчдийн үнэлгээ: 36%


 "Bird Box" (89 сая)


Агуулга: "Нүдэнд үл үзэгдэх оршихуй нийгмийг тэр чигт нь үхэлд хүргэсэн бөгөөд хоёр хүүхэдтэй эх л амьд үлдэнэ. Нүд рүү нь эгцлэн харах төдийд үхдэг аймшигт биетээс өөрийгөө болон хүүхдүүдээ амьд гаргахын тулд харанхуй орчинтой хэрхэн тэмцэлдэхийг Bird Box киноноос харж болно. Ж.Малерманы ижил нэртэй зохиолоос сэдэвлэн бүтээсэн бөгөөд хийцээрээ дэлхийг байлдан дагуулсан цаг саяхан.

Rotten Tomatoes-ийн кино шүүмжлэгчдийн үнэлгээ: 63%


"Extraction" (99 сая)

Энэхүү кино энэ оны долдугаар сард гарч эхэлснээс хойш жагсаалтыг тэргүүлж буй.  Хар тамхичны хулгайлагдсан хүүг авархаар Бангладеш рүү илгээгдэж, хүндхэн тулаантай учирж, бүжигийн техникийг тулаантай хослуулан үзэгчдийг алмайруулна

Rotten Tomatoes-ийн кино шүүмжлэгчдийн үнэлгээ: 67%

Кино шүүмжлэгчдийн сэтгэгдэл: “Зарим киноны тулааны үзэгдэл хиймэл, болхи харагддаг бол жүжигчин Харгревийн тулааны хэсгээс харагдах бүжгийн техник тулааныг илүү үзүүштэй болгожээ.”