Берлинд төвтэй олон улсын “Транспаренси Интернэшнл" байгууллагаас 2021 оны “Авлигын төсөөллийн индекс”-ийг танилцууллаа. 

2021 оны Авлигын төсөөллийн индексийн дүнгээс харахад, нийт улс орнын 70 гаруй хувь нь 50-иас доош оноо авсан байна. Ази номхон далайн бүс нутгийн улсуудын 77 хувийн оноо нь буурсан дүр зураг харагдаж байгаа талаар мэдээллийн эхэнд албаныхан онцоллоо.  

Судалгаагаар манай улс 110-т жагссан нь өнгөрсөн жилийнхээс нэг байраар дэвшсэн, харин 2019 оныхоос таван байраар ухарсан үзүүлэлт юм.

“Транспаренси Интернэшнл" олон улсын байгууллагаас иргэний эрх чөлөөг зөрчдөг улс орнуудын авлигын индекс тогтмол доогуур оноо авсан байгааг тогтоосон байна. Тус байгууллагын ТУЗ-ын дарга Дэла Фэрраира Рубио 2021 оны авлигын төсөөллийг индексийг дүгнэж хэлэхдээ “Эрх мэдэлтнүүдийн хандлага нь бие даасан хяналт, тэнцвэрийг үгүй хийж, авлигатай тэмцэх ажлыг элитүүдийн хүсэлтээс хамааралтай болгодог” гэжээ. 

Энэ жил “Транспаренси Интернэшнл” байгууллага улс орнуудын сүүлийн арван жилийн авлигын индексийг харьцуулан гаргасан байна. Уг судалгаанаас харахад, Монгол Улс 2015 онд хамгийн дээд оноо буюу 39 оноо авч байжээ.