Хонь

Гараг эрхсийн нөлөөллөөр хонины ордныхон энэ долоо хоногийг эерэг угтана. Гэр бүлтэйгээ нэлээдгүй цагийг өнгөрөөх нь ээ. Өөртөө итгэх итгэл өндөр байх тул таны ажлын бүтээмж өсөх учиртай. Дотнын найз, гэр бүлийн тань хүн хэцүү саад бэрхшээлийг давахад туслах нь. 

Үл хөдлөх хөрөнгийн маргаантай асуудал шийдэгдэж, учраа ололцоно. Долоо хоногийн сүүлээр сөрөг сар таны зан байдалд нөлөөлж, айдас түгшүүр үүсгэж мэднэ. Тиймээс эрсдэлтэй хөрөнгө оруулалт хийхээ түр азнаарай. Дэд бүтэц, барилга байгууламжийн ажил удааширна. 


Үхэр

Үхрүүдийн хувьд шинэ долоо хоног тун таатай эхлэх төлөвтэй байна. Эцэг, эхийн тань эрүүл мэндийн байдал дээрдэж, эмчилгээ үр дүн үзүүлж эхлэх төлөвтэй. Ажил хэрэг тун бүтэмжтэй байх тул албан тушаал ахих эсвэл цалингаа нэмүүлэх боломж тохионо. 

Санхүүгийн хувьд ашигтай долоо хоног болж өнгөрнө. Хүрээлээ тэлэх, шинээр харилцаа холбоо үүсгэх боломжтой олон хүн амьдралд тань гарч ирэх тул ямагт бусадтай эелдэг харьцаж, боломжийг эрэлхийлээрэй. 


Ихэр

Долоо хоногийн эхээр эрдэм мэдлэг, ажил карьерынхаа араас “хөөцөлдөөд” завгүй байх төлөвтэй байна. Сэтгэн бодох чадвар өндөр, логик сэтгэлгээ сайн байх тул өөрийгөө хөгжүүлэх, ур чадвараа ахиулах сургалт, хичээлд цааргалалгүй оролц. 

Өөртэйгөө ярилцаж, өөрийгөө тольдох нь ганцаардмал мэт мэдрэмж төрүүлж болох ч зорилго мөрөөдлөө ухаарах, тууштай байхад ихээхэн тууштай гэдгийг од эрхэс зөвлөж байна. Гэр бүлийнхээ халуун дулаан уур амьсгалыг эвдэх сөрөг утгатай зүйл хэлэхгүй байхыг хичээгээрэй.


Мэлхий

Мэлхийн ордныхны хувьд энэ долоо хоног тийм ч таатай эхлэхгүй бололтой. Тайван бус, сэтгэл ханамжгүй байдал мэдрэгдэнэ. төлөвлөсөн ажлаа амжуулах гэж хэт их яарвал алдаа гаргаж болзошгүй гэдгийг гараг эрхэс анхааруулж байна. 

Дотоод зөн совин, хүч чадал тань таныг зөв шийдвэр гаргаж, хэцүү нөхцөл байдлаас өөрийгөө авч гарахад тусална. Аав, ээждээ энэ долоо хоногт онцгой анхаарал хандуул. Санхүүгийн байдал тогтворгүй байх тул эрсдэлээс зайлсхийж, хөрөнгө оруулалт хийхгүй байхыг зөвлөе. 


Арслан 

Урам зоригоор дүүрэн, хийх бүтээх хүсэл эрмэлзэл оргилсон долоо хоног эхэлж байна. Зорилго мөрөөдөл тань улам тодорч, ажилдаа амжилт гаргах, төсөл хөтөлбөрүүдээ ахицтай явуулахад дэм болно. Хэцүү шийдвэр гаргах үедээ ажлын хамт олноосоо тусламж хүсээрэй. Цааргалах хэрэггүй. 

Ах дүүгийн хоорондын эд хөрөнгийн маргаантай асуудал шийдэгдэнэ. Долоо хоногийн сүүлээр ганцаардсан мэт мэдрэмж таныг дагаад “салахгүй нь”. Энэ үед өөрийгөө тайван байлгаж, сэтгэл санаагаа дэмжихийн тулд бясалгал хийхийг од эрхэс зөвлөж байна. 


Охин 

Гараг эрхсийн давхцал охины ордыг ивээж, сэтгэлийн амар амгалан бэлэглэнэ. Найрсаг харилцаа, асуудлын учрыг олох чадварынхаа ачаар ажил дээрээ тулгарсан хэцүү асуудлын учрыг төвөггүй олно. Санхүүгийн байдал тогтвортой байх нь ээ. 

Гэрлэхээр төлөвлөсөн хосууд энэ мэдээгээ эцэг эхдээ дуулгаарай. Тэд эерэгээр хүлээж авна гэдгийг од эрхэс зөвлөж байна. Долоо хоногийн дундаас ажлын ачаалал нэмэгдэж, тун завгүй болох төлөвтэй. Долоо хоногийн сүүлээс хичээн ажилласны үр шим гарч эхэлнэ.  


Жинлүүр

Эерэг сарны нөлөөгөөр жинлүүрийн ордныхон энэ долоо хоногт аливаа өвчин эмгэг, эрүүл мэндийн асуудлаас салах нь ээ. Гэр бүлийн харилцаа эерэг, ажлын орчин ч өндөр бүтээмжтэй байх тул танд санаа зовох зүйл харьцангуй бага байх нь. 

Бизнесийн талбарт олон гэрээ хэлэлцээр амжилттай хийгдэх төлөвтэй байна. Ажил горилогчдыг эерэг сар ивээлдээ авах нь ээ. Долоо хоногийн санхүүгийн дүр зураг эерэг байгаа тул хөрөнгө оруулалтуудаа төлөвлөснийхөө дагуу хийхийг од эрхэс зөвлөж байна.


Хилэнц

Хилэнцийн ордныхон энэ долоо хоногийг таагүй угтах төлөвтэй байна. Ялангуяа эрүүл мэндийн асуудлууд ихээхэн санаа зовоох нь. Нэг зүйлд хэт бодлогошрох нь өдөр тутмын амьдралд нөлөөлж, идэвхгүй болгодог тул та сэтгэлээ тогтоон барихыг хичээгээрэй. 

Санхүүгийн байдал тогтвортой байх хэдий ч хэрэгцээгүй зүйлд мөнгөө үрэхээс сэргийлээрэй. Дурлалт хосууд хэрэлдэж, маргалдахаас зайлсхийж, эвтэй байхыг од эрхэс зөвлөж байна. Хууль, шүүхийн маргаантай асуудалд оролцохоос зайлсхий. 


Нум

Нумын ордныхны хувьд аз жаргалтай, сэргэг долоо хоногийг угтах төлөвтэй байна. Бизнесийн харилцаа, төсөл хөтөлбөрүүд ихээхэн амжилттай явах бөгөөд гэрээ үзэглэнэ. Дарга, удирдлага тань таны хичээл зүтгэл, урам зоригийг үнэлж, тушаал дэвших, урамшуулал авах боломж олгоно. 

Энэ долоо хоногт хосууд шинэхэн үрээ өлгийдөн авах гайхалтай мэдээг сонсох нь ээ. Долоо хоногийн сүүлээс эрч хүч буурч, ажил удааширч эхлэх төлөвтэй.

Матар 

Эерэг сар матрын ордыг ивээж, эрч хүч бэлэглэнэ. Ажлаа өөрчлөх, мэргэшлээ дээшлүүлэх зэрэг карьерын өөрчлөлт хийхээр төлөвлөсөн бол энэ долоо хоног хамгийн тохиромжтой байх болно. Бизнесүүд өргөжин тэлэх, шинэ хамтрагчтай болох төлөвтэй. 

Энэ долоо хоног ажлуудаа төлөвлөсөн хугацаандаа дуусгахын тулд баг хамт олноосоо дэмжлэг хүсээрэй. Гагцхүү хэт их ажлаар өөрийгөө дарлах нь таны сэтгэлзүйд сөргөөр нөлөөлөх тул тэнцвэрээ олохыг хичээгээрэй. Эрүүл мэндийн асуудал шийдэгдэж, эмчилгээ үр дүнгээ өгнө. 


Хумх

Энэ долоо хоногийг шинэ, сэргэг угтах эсэх нь зөвхөн танаас шалтгаалах юм. Тиймээс өнгөрсөн долоо хоногийн сөрөг бодлуудаа ардаа үлдээхийг хичээгээрэй. Аливаа шийдвэр гаргахдаа дотоод мэдрэмжээ дагахыг од эрхэс зөвлөж байна. 

Долоо хоногийн дундаас эерэг сарны нөлөөгөөр оюун санаа цэлмэг, бодол тунгалаг байх төлөвтэй. Долоо хоногийн санхүүгийн байдал эерэг дүр зурагтай байна. Хөрөнгө оруулалтууд үр ашгаа өгнө. Харин ажил дээрээ хэрүүл маргаан дэгдээхээс сэргийлээрэй. 


Загас

Загасны ордныхон  энэ долоо хоногийг таагүй угтах бололтой. Таны хичээл зүтгэл, үнэнч чанарыг шалгасан олон сорилтууд тулгарна. Ажлаа хугацаанд нь багтааж хийхийн тулд өдөр хоногийг завгүй өнгөрүүлэх нь ээ.  

Харин ажлын ачааллаас болж эрүүл мэнд тавгүйтэж болзошгүй тул эрүүл мэнддээ анхаар. Энэ долоо хоногт эрсдэлтэй хөрөнгө оруулалтууд хийх хэрэггүй. Хосууд үл ойлголцол, маргалдахаас зайлсхий.