Хонь

Та санаа тавьж чадахаасаа илүү хэтэрхий олон зүйл шаналж, санаа зовоод байна. Өнгөрсөн долоо хоногт таны сэтгэлийг зовоосон зүйл биеллээ олохгүй тул тайван байхыг хичээгээрэй. Та өөрийгөө одоо байгаагаасаа илүү зүйлийг хийж, бүтээх чадвартай гэдгээ мэдэрч байгаа. 

Гэтэл өөртөө итгэлгүй байдал, айдас таны өсөж, хөгжих боломжийг хулгайлж байна гэдгийг од эрхэс сануулж байна. Айдастайгаа нүүр тул. Хэцүү үедээ гэр бүлтэйгээ цагийг өнгөрөө. Хэрвээ та ганц бие удаан явсан бол хайртайгаа учрахад тун ойрхон байна. 


Үхэр

Таны амьдралд ихээхэн нөлөөтэй эмэгтэй хүн хүсэл, шуналаасаа болж энэ долоо хоногт танд нэлээдгүй их гай барцад авчрах төлөвтэй байна. Өөртөө үнэнч үлд. Хэцүү зүйлээс зугтдаг муу зуршлаа хаяхыг хичээгээрэй. Төсөл, хөтөлбөрүүд удааширч, магадгүй бүрэн зогсож ч мэднэ. 

Нөхцөл байдал хэдий ойлгомжгүй байсан ч тайван байж, өөрийгөө сөрөг зүйлээс хамгаалж сур. Энэ долоо хоногт мөнгө, санхүүгийн асуудалд ихээхэн ач холбогдол өгч, алдаа гаргахаас сэргийлээрэй. 


Ихэр

Энэ долоо хоногт ихрүүдийн хамгийн том ололт бол хайр дурлалтайгаа учрах явдал юм. Та хэзээ ч төсөөлөөгүй байдлаар өөрийгөө дахин амьд гэдгийг мэдэрч, эргэн тойрноосоо халуун дулаан энерги мэдэрнэ. Зураг зурах, урлаг сонирхох гэх мэтээр өөрийнхөө хоббиг хөгжүүлэх, сонирхлоо нээн илрүүлэх зүйлсэд цаг гаргаарай. 

Сэтгэл зүрхээ сонсож, зүрх сэтгэлийг тань хайраар дүүргэж буй зүйл рүү тэмүүл. Энэ долоо хоногт хувийн амьдрал болоод ажил хэргийн харилцаанд цаашид өгөөжөө өгөх маш чухал хүнтэй учирна. 


Мэлхий

Өөрийнхөө өгөгдөл, байгалаас заяасан авьяас билэгтээ итгэл дүүрэн бай. Айж ичих хэрэггүй. Та энэ долоо хоногт харилцааны ур чадварын тусламжтай амжилттай илтгэл тавьж, гэрээ үзэглэнэ. Мөн шинээр бизнесийн хамтрагчтай болох төлөвтэй байна. 

Шинэ хүмүүстэй учрах, танилын хүрээгээ тэлэх уулзалт, үйл ажиллагааг алгасах хэрэггүй. Энэ долоо хоногт жижиг бараа бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн бизнес амжилттай ажиллана. Гэнэтийн эргэлт, боломжид өөрийгөө бэлдээрэй. 


Арслан

Танд зарим зүйлс хэцүү мэт санагдаж байгаа ч уг хэрэгтээ та хувь заяагаа сайнаар өөрчилж байгаа гэдгийг од эрхэс шивнэж байна. Тулгарч буй саад бэрхшээлийг ажралгүй, амжилтад хүрнэ гэсэн эерэг бодлоо битгий орхиорой. Өөр өөртөө итгэ. 

Өөрчлөгдөж, сайжрахад цаг хугацаа хэрэгтэй гэдгийг хүлээн зөвшөөр. Энэ долоо хоногт санхүүгийн байдал сайжирч, санаа зовох зүйлгүй болно. Гэнэтийн үйл явдал, хүмүүс таны дотоод амар амгаланг хулгайлахыг бүү зөвшөөр. Хэнд ч үзэл бодлоо тулгах хэрэггүй. Бусдад аливаа зүйлийг өөрийнхөөрөө тунгаан бодож, шийдвэр гаргах боломжийг олгоорой. 


Охин 

Энэ долоо хоногт ажил, карьерын хувьд томоохон өөрчлөлт гарах төлөвтэй байна. Төлөвлөөгүй олон зүйлс тохиолдох тул сандрах хэрэггүй. Тайван байж, шинэ арга зам эрэлхийлэхийг од эрхэс зөвлөж байна.

Ололт амжилт, шинэ замын өмнө үргэлж саад бэрхшээл байдгийг өөртөө сануулаарай. Санхүүгийн хувьд алдагдалтай долоо хоног болж өнгөрнө. Бизнесүүд төдийлөн амжилттай ажиллахгүй ч олон шинэ боломжууд ээлжээ хүлээн зогсож байна. 


Жинлүүр

Амьдралд тэнцвэр дээр оршдогийг од эрхэс сануулж байна. Ялалт бүрийн ард ялагдал, ололт бүрийн ард алдагдал заавал байдаг. Энэ бүгд таныг сөрөг зүйлсэд авталгүй, амьдралдаа тэнцвэртэй хандахыг сануулж буй хичээл гэж ойлгоорой. 

Энэ долоо хоногт таныг үргэлж доош нь татдаг “хортой” харилцаанаас бүр мөсөн ангижраарай. Та энэхүү шийдвэртээ харамсахгүй. Идэх зуршлаа өөрчилж, эрүүл амьдралын хэв маягт суралцаарай. Гэхдээ хэтэрхий хатуу хоолны дэглэм бариад хэрэггүй. Тэнцвэрийг ол. 


Хилэнц

Асуудал таныг тэрхүү асуудлыг бодож, ач холбогдол өгөхөө больсон цагт л арилна. Одоо амьдарч буй мөчдөө л анхаарлаа бүрэн хандуул. Амьдралынхаа хором бүрийг энэ хорвоо дээрх эхний бөгөөд эцсийн мөч мэтээр хайрлаж, үнэлэхийг од эрхэс зөвлөж байна. 

Оюун санаа тунгалаг, сэтгэн бодох чадвар өндөр байх тул энэ долоо хоногт тулгарсан бэрхшээлийг төвөггүй шийдэж, зөв шийдвэр гаргаж чадна. Аливаа зүйлийг зөвхөн өөрийнхөө өнцгөөс бус олон талаас нь бодож, тунгаагаарай. 


Нум

Ажлын ачаалал ихтэй, завгүй өдрүүд айсуй. Олон зүйлд зэрэг анхаарлаа хандуулж, бага хугацаанд их ажил амжуулах шаардлагатай тулгарах нь ээ. Энэ долоо хоногт шинэ орлогын эх үүсвэртэй болно. Чухал зүйлсийг ач холбогдлын дарааллаар эрэмбэлж, хэрэгцээгүй зүйлд цаг заваа үрэхгүй байхыг хичээгээрэй. 

Бизнесүүд гэрээ үзэглэж, шинэ хамтрагчтай болох төлөвтэй. Хийж чадахгүй зүйлээ бусдад амлах хэрэггүй. Шулуун бөгөөд шударга байвал асуудал үүсэхгүй гэдгийг од эрхэс зөвлөж байна. 


Матар 

Хайрцгаасаа гарч сэтгэ. Бүтээлч бай. Шинэ санаануудаа алдалгүй барьж авахыг хичээгээрэй. Энэ долоо хоногт матрын ордныхон аз, одтой байх тул ажил хэрэг бүтэмжтэй байна. Харин өөртөө итгэх итгэл, хүсэл зоригоо алдалгүй, тууштай байхыг хичээгээрэй. 

Хуучин муу дурсамжууд үе үе сэдэрч, таныг сэтгэлээр унагаж болзошгүй. Тиймээс өнгөрсөндөө хүлэгдэлгүй, таныг гомдоосон хүнийг уучлаарай. Хэрэггүй зүйлсийг тавьж явуулах нь өөрийгөө цэвэрлэх хамгийн сайн арга гэдгийг санаарай. 


Хумх

Эргэн тойрноосоо хэтэрхий их зүйл хүлээх хэрэггүй. Хэт их стресс өртөх нь эргээд биед сөргөөр нөлөөлж, өвчин тусах эрсдэлийг нэмэгдүүлдэг гэдгийг од эрхэс зөвлөж байна. Хэтэрхий олон зүйлд нэгэн зэрэг анхаарах хэрэггүй. 

Асуудлаа нэг нэгээр нь цэгцэл. Сөрөг хандлага, энергитэй хүмүүсээс өөрийгөө хамгаал. Таныг амжилт гаргаж, зорьсондоо хүрэхэд хүн бүр баярлахгүй гэдгийг бодолцож, зарим зүйлээ нууц хэвээр үлдээгээрэй. Хэт ядарсан үедээ өөртөө завсарлага өг. 


Загас

Сэтгэл санаа савласан, тогтворгүй долоо хоног болох төлөвтэй байна. Амьдралын тань зарим тал хөгжин цэцэглэж, олон боломжууд нээгдэх бол, нөгөө тал уналтад орох нь. Сэтгэл хөдлөлөө хүчээр дарах гэж оролдох нь эргээд бие махбодод сөргөөр нөлөөлөх тул амьдралынхаа тэнцвэрийг олохыг хичээ. 

Оюутан сурагчид, ажил горилогчид илүү хичээж, өөрийгөө “шахах” шаардлагатай тулгарах нь ээ. Эргэн тойрны хүмүүс тань өөрсдийн амьдралд анхаараад завгүй байгааг бодолцож, хэнд ч төвөг удахгүй байхыг хичээгээрэй.