"Токио-2020" эмэгтэй марафон гүйлтэд Монголын тамирчин Б.Мөнхзаяа хурд хүч, тэсвэр тэвчээрээ сорилоо. Дэлхийн шилдэг 88 марафончтой Саппоро хотын +33 хэмийн халуунд уралдаж, 42 км замыг 2 цаг 37 минут 08 секундын хугацаатай туулж, 45-т барианд орж ирлээ. 

Япон улсын хэт халуун цаг агаарын улмаас нийт 15 гүйгч тэмцээнээ дуусгалгүй өндөрлөсөн байна. Харин маргааш буюу олимпын хаалтын өдөр марафон гүйлтийн эрэгтэйчүүдийн өрсөлдөөн болно.