Монгол Улс ОХУ-ын Спутник-V вакцины 20 мянган тунг өнөөдөр хүлээж авлаа. 

Энэхүү вакциныг эм хангамжийн Монгол Эм Импэкс Концерн оруулж ирсэн байна. Ингэснээр Спутник-V вакцины эхний тунгаа авсан иргэд бүрэн тундаа хамрагдах боломжтой болж байна.

Долоодугаар сарын 5-наас эхлэн 65-аас дээш насныханд энэхүү вакцины хоёр дахь тунг хийж эхэлсэн билээ. 

Эх сурвалж: ОБЕГ