​Европын эмийн агентлаг 'Pfizer' вакциныг 12-15 насны хүүхдүүдэд хийх зөвшөөрөл олгов

Европын Эмийн Агентлаг (EMA) энэ сарын 28-ны өдөр Pfizer/ BioNTech’s вакциныг 12-15 насны хүүхдүүдэд хийх зөвшөөрөл олгов.  Pfizer/ BioNTech’s вакциныг 16-аас дээш насны хүмүүст хийхийг зөвшөөрч байсан. 

Европын Эмийн Агентлагаас 12-15 насны 2260 хүүхдэд хийсэн судалгаагаар эл вакцин ихээхэн үр нөлөөлтэй болох нь тогтоогджээ. Судалгаагаар мөн 12-15 насны хүүхдүүдэд илэрсэн гаж нөлөө нь (side effects) насанд хүрэгчдэд илэрсэнтэй адил тарилгын талбайд хөндүүрлэх, ядрах, толгой өвдөх, булчин, үе мөч өвдөх, даарах, халуурах зэрэг шинж тэмдгүүд илэрсэн байна.

Эх сурвалж: brusselstimes

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.