Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 2,505 хүн эдгэрлээ. Энэ нь цар тахал анх бүртгэгдснээс хойш 24 цагийн хугацаанд хамгийн олон хүн эдгэрсэн тохиолдол боллоо.

Шинээр эдгэрч, тусгаарлалтаас гарсан тохиолдлуудыг ангилж үзвэл:

- Эмнэлгээс 723,

- Гэрийн хяналтаас 1,782 хүн эдгэрчээ.

Ингэснээр  коронавирусийн халдвараар  батлагдсан нийт тохиолдлын 69.7 хувь буюу 61 725 хүн  эдгэрсэн байна.

Одоогоор ковидын улмаас эмнэлэгт 10,758, гэрийн хяналтад 15,899 хүн тусгаарлагдан эмчлүүлж байна гэж УОК-оос мэдээллээ.