2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд томуугийн дархлаажуулалтад 114'583 хүн хамрагджээ.

  • Үүнээс 1-12 насны-76'081
  • Жирэмсэн-642
  • Архаг хууч өвчтэй, 65-аас дээш насны-33'877
  • Эрүүл мэндийн ажилтан-3'983 байна.

Нийт хамралт 46.8%- тай байна. Нийслэлийн Эрүүл Мэндийн Газрын дарга Б.Бямбадорж "Улирлын томуу ковид хоёр зэрэгцэж байна. Улирлын томуугийн идэвхжил хоёр долоо хоногийн өмнөөс ихсэж, орны ачаалал нэмэгдсэн. Өнөөдөр ч идэвхжлийн зэрэг ихтэй байна. Өнгөрсөн долоо хоногт өдөрт ковидын халдвар авсан хүний тоо хамгийн ихдээ 306 хүн бүртгэгдсэн. Ковидын халдвар нэмэгдэх хандлагатай байна" гэв.

Тиймээс та бүхэн вакцинжуулалтдаа идэвхтэй хамрагдаарай.