Коронавирусийн нөхцөл байдлын талаар ХӨСҮТ-ийн тандалт судалгааны албаны дарга А.Амбэсэлмаа мэдээлэл хийлээ. 

Сүүлийн 24 цагт хүнд 18.871 хүнд шинжилгээ хийснээс 47 хүнд коронавирус илэрчээ. Эдгээр тохиолдлууд нь батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтал болон ажиглан тусгаарлах байранд тусгаарлагдаж байсан хүн байна. 

Шинээр "Элизабет" хотхонд 4 тохиолдол, "СИжиЭС" гэх хувийн эмнэлэгт 8 тохиолдол илэрч коронавирусийн шинэ голомт үүсчээ.

Монгол Улсад нийт 2.120 тохиолдод батлагдсан байна. Үүнээс 1.546 буюу 73 хувь нь эдгэрчээ. Өнөөдрийн байдлаар 561 хүн эмчлэгдэж буйгаас маш хүнд 1, хүнд 4, хүндэвтэр 80, хөнгөн 476 хүн эмчлэгдэж байна. 

"Монгол шир" ХХК, Гутлын цех, ББСБ, 21 дүгээр хорооллын худалдааны төв, Микс пицца зэрэг газрын голомтууд идэвхтэй үргэлжилж байна. 

Сүүлийн 24 цагт 53 хүн эдгэрч, эмнэлгээс гарчээ.