Баянзүрх дүүргийн 23 дугаар тойргоос сонгогдсон УИХ-ын гишүүн Х.Булгантуяа тойргийнхоо иргэдтэй хамгийн ойрхон ажилладаг гишүүдийн нэг. 

Тухайлбал, цар тахлын хүнд цаг үед хөл хориотой байхад тойргийнхоо иргэдэд хүнсний тусламж үзүүлж, мөн бизнес эрхлэгчидтэй онлайнаар хуралдаж асуудлыг нь УИХ-д уламжилж байлаа. Тэгвэл энэ удаа сургууль, цэцэрлэгүүдийн гал тогооны тоног төхөөрөмжийг шинэчлэх, нэмэгдүүлэх ажлыг санаачлан хийжээ. 

Энэ жилээс орон даяар “Үдийн цай” хөтөлбөр “Үдийн хоол” хөтөлбөр болж өөрчлөгдөж байгаа бөгөөд нэмэлт санхүүжилтийг улсын төсөвт тусгасан.

Ингэснээр нэг хүүхдэд зарцуулах илчлэгийн хэмжээ болон мөнгөн дүн нь 1500 төгрөг болж нэмэгдсэн юм. Тиймдээ ч сургуулийн гал тогоог шинэчлэх, тоног төхөөрөмж нэмэгдүүлэх хэрэгцээ шаардлага их байгаа. Энэ асуудлыг Х.Булгантуяа гишүүн олж харж ажил хэрэг болгож чаджээ.


Нийслэлийн хамгийн их хүн амтай хоёр дүүргийн нэг болох Баянзүрх дүүргийн тухайд амжиргааны баталгаажих түвшнээс доогуур буюу хүүхдийн мөнгө, халамж, хүнсний талоноор амьдардаг иргэд олон бий. Тиймдээ ч хоол, тэжээлийн дутагдалтай хүүхэд их бий. 

Нөгөөтээгүүр, сургууль дээрээ идэж байгаа “Үдийн хоол” нь өдрийн ганц хоол болдог хүүхдүүд ч их учраас хүүхдэд нэн шаардлагатай тоног төхөөрөмжийг шинэчлэх ажлыг хийж буй УИХ-ын гишүүн Х.Булгантуяад тойргийнх нь иргэд баярлаж талархснаа илэрхийлжээ.