Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүдийг рөнхий сайдын Хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа танилцуулж байна.

Эрүүл мэндийн яамнаас цар тахлын эсрэг дархлаажуулалт аян үргэлжилж байна. Монгол Улсын хэмжээнд нийт хүн амын 60 хувь нь вакцины бүрэн тундаа хамрагджээ. Хэрвээ дархлаажуулалтыг идэвхтэй хийж эхлээгүй бол энэ оны 9-р сарын 1 гэхэд халдварын тохиолдол нэг саяд хүрэх байсан. 

Хэдийгээр бүрэн тунд хамруулсан хүн амын тоо 60 хувьтай байгаа ч бид тайвшрах болоогүй. Учир нь гэвэл манай улсад дельта хувилбар бүртгэгдсэн. Энэ хувилбар нь өмнөх Ухань хувилбарыг бодвол маш өндөр хурдтай тархдаг. Өвчлөлийн хэлбэр хүнд. Тархах чадвар 40-80 хувь нэмэгдсэн. Тиймээс халдвар хамгааллын дэглэмээ сайтар баримтлахыг эрүүл мэндийн яамнаас зөвлөж байна.

Мөн ДЭМБ-аас вакцины гуравдугаар тунг хийхийг зөвлөөгүй байгаа. Зарим улс оронд вакцины эхний тунг хийх боломжгүй байхад, гурав дахь тунг хийх нь зохимжгүй гэж үзсэн. Манай улсын хувьд одоогоор судалгааны ажилдаа явж байна.