АНУ Умард Солонгост шинэ хориг тавьлаа

Г.Сайнзаяа
11 сарын 22, 2017

Америкийн нэгдсэн улс Пхеньяныг цөмийн зэвсэг хийхийг нь болиулахын тулд Умард Солонгост шинэ хориг тавижээ. Тус улсын Сангийн яам өнгөрсөн мягмар гарагт мэдэгдэл хийж Хятадын нэг иргэн, аж ахуйн 13 нэгжийг жагсаалтад оруулж АНУ-ын шүүх эрх мэдэл хэрэгжих бүс дэх бүх өмчийг нь хаасан байна. 

Жагсаалтад багтсан Хятадын гурван компани Хойд Солонгостой нийт 750 сая долларын худалдаа хийсэн байж. Тэд дөрвөн жилийн турш нүүрс, төмрийн хүдэр, компьютер тэргүүтэй бараа бүтээгдэхүүн солилцжээ. 

Америкийн эх сурвалжууд Хятадын нэгэн компанийг Умардын зэвсгийн үйлдвэрлэлд ихээхэн хувь нэмэг оруулсан хэмээсэн. Түүнчлэн хориг тавьснаар Умардын 20 ачааны хөлөг онгоцыг газрын тос тээвэрлэх эрхгүй болов. Ажиглагчид Хятадын компаниудад ийн хориг тавьсан нь Умардын асуудлаар дорвитой шийдвэр гаргахыг Хятадад сануулж буй хэрэг гэж үзсэн. 


Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.