"ШАТ" богино хэмжээний кино Токио хотын "Short Shorts Film Festival & Asia" богино кино наадмаас "БИОЖЭН" нэрэмжит шагнал хүртлээ. Тус кино нь Оскарын наадмын өнгийг тодорхойлдог Америкийн “Cinequest” кино богино хэмжээний кино наадмаас “Шилдэг гэр бүлийн богино хэмжээний кино”-ны шагнал хүртэж байжээ. 

300,000 иэн дагалдан ирж буй бөгөөд 2022 онд хийх тэгш оролцоог дэмжсэн богино кинонд зориулахаар болсон байна.

"Шат" богино хэмжээний киног энд дараад хүлээн авч үзнэ үү.