Пүрэвтүвшингийн Хүслэнтуяа
10 сарын 18, 2025
Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн спортын таван төрөлт нөхөрсөг тэмцээнийг өнөөдөр зохион байгуулжээ. Тэмцээн хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хөдөлгөөний ач холбогдлыг сурталчлах, бие бялдрыг чийрэгжүүлэх, эрүүл амьдралын хэв маягийг түгээх зорилготой аж.
Тэмцээнд хараа, сонсгол, тулах хөдлөх эрхтний бэрхшээлтэй болон тэргэнцэртэй иргэдийн төлөөлөл оролцож, шатар, ширээний теннис, гар барилдаан, нисдэг таваг шидэлт, дартс гэсэн таван төрлөөр өрсөлджээ. Оролцогчид тус тусын төрөлд өрсөлдөхөөс гадна 10 хүн нэг баг болж холимог багийн төрлөөр өрсөлдсөн байна.
Цаашид Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас энэ тэмцээнийг жилд хоёр удаа илүү өргөн хүрээнд зохион байгуулахаар төлөвлөж байгаа аж. Мөн нэг төрөлд гурван байр шалгаруулдаг байсан бол энэ жилээс тусгай байр нэмэгдэж байгааг онцлов.
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.