Өдөртөө 24-26 градус дулаан байна

Малчид, иргэдэд зориулсан мэдээ:

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Өдөртөө баруун, төв, зүүн аймгуудын нутгийн хойд, говийн аймгуудын нутгийн зүүн өмнөд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

Салхи: Салхи нутгийн зүүн хэсгээр зүүн хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр, өдөртөө Алтайн салбар уулсаар секундэд 14-16 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ.

Агаарын температур: Өдөртөө Дархадын хотгор болон Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг 16-21 градус, Хангай, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Халх голын хөндийгөөр 22-27 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 29-34 градус, бусад нутгаар 26-31 градус дулаан байна.

Улаанбаатар хот орчмоор: Өдөртөө бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 11-13 градус, өдөртөө 24-26 градус дулаан байна.

Багануур орчмоор: Өдөртөө бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө 10-12 градус, өдөртөө 24-26 градус дулаан байна.

Тэрэлж орчмоор: Өдөртөө бороо орохгүй,  22-24 градус дулаан байна. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр салхилана.

Холбоотой сэдвүүд

цаг агаар дулаахан

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.