Малчид, иргэдийн анхааралд:

Маргааш нутгийн зарим газраар дуу цахилгаантай аадар бороо, мөндөр орох тул үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

Хур тунадас: Зүүн аймгуудын нутгаар үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Өдөртөө баруун аймгуудын нутгийн баруун хэсэг, төв, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

Салхи: Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ.

Агаарын температур: Өдөртөө Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж, Халх голын хөндийгөөр 20-25 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 29-34 градус, бусад нутгаар 24-29 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Өдөртөө дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно.  26-28 градус дулаан байна. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 

БАГАНУУР ОРЧМООР: Өдөртөө дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно. 25-27 градус дулаан байна. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. 

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Өдөртөө дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно, 23-25 градус дулаан байна. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр.