#1 Аз жаргалтай хүмүүс илүү өөдрөг байдаг - Өөдрөг хүмүүс шинэ боломж, туршлагад нээлттэй ханддаг. Кареер көүч Линда Спигель хэлэхдээ “тэд эрсдэл, бэрхшээлийг хүлээн зөвшөөрч, боломж болгон хардаг. Тэд буруу шийдвэр гаргалтаа бүтэлгүйтэл гэхээс илүүтэй сурах боломж байлаа гэж үздэг” гэжээ.

#2 Аз жаргалтай хүмүүс өвчний чөлөө бага авдаг -
Аз жаргал нь хүний эрүүл мэндэд сайнаар нөлөөлнө. Тэд ажилдаа илүү дуртай, цаг өнгөрүүлэх дуртай байдаг. Иллинойс Веслейн их сургуулийн судалгаагаар аз жаргалтай ажилчид сэтгэл ханамж багатай ажилчдаас жилд 15 хоногоор бага чөлөө авдаг гэсэн тооцоо гарсан байна. Эрүүл мэнд нь бүтээмж, ажиллах цагт нөлөөлдөг, эрүүл мэнддээ анхаарахгүй байх нь орлого буурахад хүргэдэг хүчин зүйл болохыг Вестерн Сиднейн их сургуулийн профессор Сатиа Паул “Аз жаргал орлогын тэнцвэргүй байдлыг бууруулдаг уу?” номондоо дурджээ.


#3 Аз жаргалтай хүмүүс илүү бүтээмж өндөр байдаг 
- Английн Варвик их сургуулийн судлаачид аз жаргал, бүтээмжийн эерэг хамаарлыг олж тодорхойлжээ. Тэдний судалгаагаар аз жаргалтай хүмүүс сэтгэл хангалуун биш хүмүүстэй харьцуулахад 12%-иар илүү бүтээмжтэй байсан байна. Бүтээмжтэй байснаар илүү албан тушаал ахих, цалингаа нэмэх зэрэг олон боломжийг нээх юм.

#4 Аз жаргалтай хүмүүс гүйцэтгэл сайтай байдаг - Аз жаргалтай хүн хамтран ажиллагсад, харилцагчиддаа сайхан орчныг бүрдүүлж өгдөг. Бусдын сэтгэл ханамжтай байдал тухайн хүнд эерэг сэтгэгдэл өгч улмаар өндөр цалинд хүргэдэг байна.

#5 Аз жаргалтай хүмүүс асуудлын биш, шийдлийн хэсэг - Ихэнх хүмүүс асуудлын хэсэг болж, ажлаа, хамтран ажиллагсад, удирдлагынхаа талаар үргэлж гомдолдог. Зан авирын онолч, манлайлал хөгжлийн көүч Линда Таллей хэлэхдээ аз жаргалтай хүмүүс эсрэгээрээ асуудлыг биш, шийдлийг эрж хайдаг. Энэхүү өөртөө итгэлтэй, шийдэлд чиглэсэн зан авир нь бүтээмж, үр дүнг нэмдэг гэжээ.

#6 Аз жаргалтай хүмүүс өөртөө хөрөнгө оруулдаг - Аз жаргалтай хүмүүс ирээдүйдээ хөрөнгө оруулж, үргэлж сурч хөгжиж, дасгал хийж, эрүүл хооллодог. Өөртөө хөрөнгө оруулах нь эргээд аз жаргалыг нэмдэг