Европын сансрын агентлагийн Нарны тойрог замын аппарат нарны гайхалтай ойрын зургийг авчээ.

Нарыг маш ойрын зайнаас ажиглах зорилгоор тусгайлан бүтээгдсэн энэхүү боловсронгуй сансрын хөлөг урьд өмнө хэзээ ч харж байгаагүй тэр одны зургийг авч чаджээ.

Зурган дээр өмнө бүртгүүлээгүй байж болох гайхалтай талуудын нэг нь зураг авалтанд дэлхий харагдаж байгаа явдал юм. Доорх зурагнаас харахад баруун дээд буланд байгаа жижигхэн гэрлийн туяа нь үнэндээ бидний гэр болох Дэлхий гараг юм.


Solar Orbiter энэ зургийг авахдаа дэлхий болон нар хоёрын дунд байсан байна.Үр дүнд 9148-аас 9112 пикселийн нягтаршилтай зураг гарсан ба энэ нь нарны 83 сая пикселтэй тэнцэх аж.

Нарны орбитаторын хэт ягаан туяаны аппарат нь ирээдүйд шинжлэх ухааны шинэ нээлтүүдийг хийх боломжтой гэж үзэж байна.

ESA-ийн мэдээлснээр, энэ нь нарны гадаргуу дээрх дэлбэрэлтийн мөн чанар, нарны агаар мандлын гүн дэх өөрчлөлттэй хэрхэн холбоотой болохыг ойлгоход тусална гэж үзэжээ.

Нарны дэлбэрэлт нь дэлхийн чиглэлд байх үед технологид саад учруулдаг геомагнит шуурга үүсгэдэг.

Orbiter хөлөгийг 2020 оны 2-р сард анх хөөргөсөн бөгөөд нийтдээ дор хаяж 19 удаа наранд ойртож байжээ.


Хэдхэн хоногийн өмнө буюу 3-р сарын 26-нд тэрээр одноос 48 сая километрийн зайд хүрч чадсан нь нарны туйл болон нарны салхины талаар маш их мэдээлэл цуглуулах боломжийг олгосон юм.

Ирэх жил энэ нь наранд улам ойртох бөгөөд ингэснээр илүү гайхалтай зургууд гарах болно гэжээ.