Л.Дэлгэрмаа
12 сарын 05, 2025
Боловсролын яамнаас цаг үеийн асуудалтай холбогдуулан мэдээлэл хүргэлээ. Томуу, томуу төст өвчний тохиолдлын удирдлагын тогтолцооны багын хурлаар нөхцөл байдлын мэдээлэл, орчны зохицуулалтын багуудын ажил, “Томуугийн үзлэг, оношилгооны хэсэг” байгуулах санал, цаашдын хэрэгжилтийн талаар хэлэлцлээ.
Томуугийн вирусийн идэвхжилийн оргил үеийн 10 жилийн судалгаагаар томуугийн вирусийн илрэлт ихэвчлэн 51–52 дахь долоо хоногт оргилд хүрдэг. Тандалтын 2025 оны 47 дугаар долоо хоногийн мэдээгээр өмнөх долоо хоногтой харьцуулахад 0–4 насны өвчлөл 0.5–1.5 хувь буурсан бол 5–14 насанд 2.3–2.4 хувь, 65 болон түүнээс дээш насанд 0.1 хувь нэмэгдсэн байна.
Эдгээр үзүүлэлт нь томуугийн халдварын өсөлт цаашид үргэлжлэх төлөвтэй байгааг харуулж байгаа тул сургуулийн дунд ангийн хичээлийг цахим хэлбэрээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж Тохиолдлын удирдлагын тогтолцооны баг дүгнэжээ.
Иймээс Боловсролын сайдын 11 дүгээр саын 27-нд гаргасан тушаалын дагуу Нийслэлийн Баянзүрх, Баянгол, Налайх, Сүхбаатар, Сонгинохайрхан, Хан-Уул, Чингэлтэй дүүргийн өмчийн бүх хэлбэрийн Ерөнхий боловсролын сургуулийн бага, дунд ангийн хичээлийг тодорхой хугацаанд цахим хэлбэрт шилжүүлэх шийдвэр хэвээр хэрэгжих юм.
• 1–5 дугаар ангийн хичээл 2025 оны 12 дугаар сарын 8-нээс 12 -ныг дуустал танхимаар,
• 6–9 дүгээр ангийн хичээл 2025 оны 12 дугаар сарын 8-наас 12-ныг дуустал цахимаар хичээллэнэ.
Жич: Бага, дунд ангийн хичээл цахим долоо хоногийн хугацаа дуусмагц “2025-2026 оны хичээлийн жилийн бүтэц”- ийн дагуу хичээл сургалтын үйл танхимаар зохион байгуулагдана.
Эх сурвалж: Боловсролын яам
Сэтгэгдэл бичих (8)
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.
Зочин [103.212.116.27] ・ 2025.12.12 Хариулах
Хүүхдүүдийг ашгүй нэг юм амраалаа гэтэл дахиад орох юм уу үнэхээр хэцүү байна шдээ энэ сургууль цэцэрлэгээ амраагаасай гадуур хүйтэн ханиад томуу байхад
Зочин [202.9.46.43] ・ 2025.12.08 Хариулах
Oron nutgaa amraayldaa
Зочин [66.181.178.216] ・ 2025.12.07 Хариулах
Oron nutgiihan hun bishuu ylgaagui huuhed yum chini owdjil taaraa
Зочин [103.26.195.213] ・ 2025.12.07 Хариулах
Хөдөө орон нутаг ч бас уу
Зочин [202.126.91.225] ・ 2025.12.07 Хариулах
Oron nutag yaah ve?
Зочин [59.153.115.166] ・ 2025.12.07 Хариулах
Нэг мөсөн цахим болго
Зочин [59.153.115.166] ・ 2025.12.07 Хариулах
Нэг мөсөн цахим болгр
Зочин [122.201.31.224] ・ 2025.12.06 Хариулах
Энэ хөдөө орон нутаг сум аймаг хамаарах уу
Санал болгох
1 Бизнес эрхлэгч эмэгтэй удирдлагуудад зориулсан сургалтын бүртгэл эхэллээ
2 Ахлах ангиасаа бэлдсэн “Үнэт гурван жил”-ийн үр дүнд 200 мянган ам.долларын тэтгэлэг хүртжээ
3 ХААН Банк 2026 онд нийгмийн хариуцлагын төслүүдэд 32 тэрбум төгрөг зарцуулна
4 А.Энхжаргал: “Бодь даатгал” нь Голомт банк, “Бодь интернэйшнл”-ээс тусдаа, бие даасан компани гэдгийг албан ёсоор мэдэгдэж байна
5 Л.Энх-Амгалан: Сургалтын чанарыг сайжруулахын тулд багш нарыг аттестатчилна
Холбоотой мэдээ
Нийгэм
П.Сайнзориг: Ширээ, сандалгүйн улмаас хүүхдүүд сургууль, цэцэрлэгтээ явж чадахгүй нь
Б.Номин ・ 08 сарын 27, 2025
Нийгэм
Боловсролын дэд сайд Д.Гантулга Увс аймагт ажиллаж байна
Х.Оргил ・ 02 сарын 06, 2026
Нийгэм
СУДАЛГАА: Дөрвөн хүүхэд бүрийн нэг нь хичээлийн хоцрогдолтой
Буяндэлгэрийн Мөнхчимэг ・ 02 сарын 08, 2022
Ярилцлага
Хүүхэд нь ахлах ангид орох хүмүүсийн анхааралд!
Буяндэлгэрийн Мөнхчимэг ・ 06 сарын 13, 2025
Чанартай боловсролыг дэмжих
Б.Нямцэцэг: Багш нарын ажлын ачааллыг бууруулж, сурагчдаа өв тэгш хүмүүжүүлэх шалгарсан арга бол үеийн багт нэгтгэх юм
Буяндэлгэрийн Мөнхчимэг ・ 05 сарын 06, 2025
Үндсэн категори
Бусад
Үйлчилгээ
Холбоо барих
Мэдээ
77191977
Редакц
99126085
Имэйл
contact@peak.mn
Холбоо барих
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Бага тойруу, 24-р байр
© 2017-2025 Пийк Медиа Групп ХХК. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.