Хүн бүр эелдэг сайхан ааштай, өв тэгш ээжтэй өсдөггүй гэдгийг хүлээн зөвшөөрцгөөе. 

Зарим нь ээжээсээ болж насан туршийн сэтгэлийн шархтай болж үлддэг. Хайрлагдаж өсөөгүй охидын хамгийн том шарх бол хэн нэгэнд үнэ цэнтэй, чухал хүн гэдэг мэдрэмжээ гээдэг. Тэд ээж болохдоо өөрийн амссан зовлонг нь бүү туулаасай гэж хамгаас их хичээдэг юм. 

Танаас шуудхан асууя, ямар ээжтэй байсан бэ? 

1. Хянаж цагддаг ээж

Хянаж цагддаг ээжтэй байна гэдэг бол та түүний сүүдэрт үргэлж байна гэсэн үг. Тэр охиныхоо амьдралын бүгдийг мэдэж, дарангуйлж, бүх шийдвэрийг гаргах гэж хичээнэ. Ямар хувцас өмсөх, хэнтэй уулзаж болох, хаашаа явах, хэрхэн сайн охин байх зэргийг ч зааварлаж хянана гээч. Ийм ээжүүдийн дуу хоолойг хүүхэд нь сонсонгуутаа хөдөлж чадахаа больж, хөшиж орхих хэмжээнд дарамтад орсон байдаг.


2. Өөрөөрөө бахархдаг ээж

Тэд өөрийгөө хамгийн чухалд үздэг, бүгдийн дээгүүр гэж өөрийгөө үнэлдэг онцлогтой. Бусдыг доош нь хийдэг хэрнээ шүүмжлэлд дургүй, хүмүүс өөрт нь тусгайлан хандах ёстой гэж үздэг. 

Гадаад ертөнцөд бол тэр сайхан эмэгтэй харагдана. Түүний найзууд хүртэл хийсэн оройн хоолыг нь амтархан идэх дуртай, хүмүүс түүнийг халамжит ээж гэж эндүүрдэг. Гэхдээ зөвхөн түүнийг гэртээ, амьдрал дээр ямар байдгийг мэдвэл өөрөөр дүгнэх нь ойлгомжтой.

Охиныхоо хүслийг хэзээ ч сонсдоггүй, түүний хүслийг гүйцээхгүй л бол бүтэлгүй тэнэгээр чинь дуудна.

Ийм ээжүүд хийж байгаа зүйлээ зөвхөн чиний төлөө хийж байна гэж байнга сануулдаг, тэрийгээ ашиглан чамайг сэтгэл санаагаар дарамтална. Энэ төрлийн ээжүүдэд "Намайг уучлаарай" гэж хэлэх нь түүнд хэзээ ч хангалттай байдаггүй юм.


3. Хүүхэд юм шиг аашилдаг ээжүүд

Энэ төрлийн ээжүүдийн гэрт хэн нь жинхэнэ ээж нь бэ гэдэгт эргэлздэг хүргэдэг. Нэг мэдэхэд ээж нь биш охин нь халамжлагч нь болсон байна. Өөрийн эрүүл мэнд, үхлээрээ түрий барьж амархан хагардаг шилэн аяга шиг эмзэгрэн аашилдаг. Ээжийгээ халамжилж өссөн охид тэдний хүслийг өөрийнхөөсөө ч чухалчилсаар хүүхэд нас нь хэрхэн өнгөрсөнөө ч санахгүй, нэг мэдэхэд том хүн болсон байдаг нь харамсалтай. 

Ийм ээжүүдийн дэргэд өссөн охид том болсон хойноо ч бусдыг, амьдралын ханиа ч халамжилж, бусдын тав тухыг өөрийнхөөсөө дээгүүр тавьдаг.



4. Чиний ертөнцийг өөрийнх мэт болгодог ээжүүд

Энэ төрлийн ээжүүд хүүхдэдээ хувийн орон зай өгдөггүй.  Тэд хүүхдийнхээ дотоод ертөнцийн хил хязгаарыг хүндэлдэггүй, өөрийнхөө болон хүүхдийнхээ хоорондох хил хязгаарыг хүлээн зөвшөөрдөггүй. 

Ийм ээжүүдийн охид амжилтанд хүрвэл ээж нь амжилтыг нь өөртөө наадаг.

Үүнээс болж охин нь амжилтанд хүрсэн ч тэр мэдрэмжээ бусдад булаалгасан юм шиг санагддаг. Үүнээс болж охин нь өөртөө эргэлзэж өсдөг. Энэ төрлийн ээжүүдийн охид өөрийнх нь амьдрал хэзээ ч өөрийнх нь байгаагүй юм шиг мэдрэмжийг тээж, мэдэрч өсдөг.


5. Охиноо сэтгэл санаагаар болон бие махбодоор зовоодог ээжүүд

Зарим ээжүүд охидоо бодсоноос илүү олон арга замаар бие махбод болон сэтгэл санаагаар тарчлаан зовоосон байдаг. 

Би хайрлуулах гавьяагүй гэж мэдэрч өссөн охид том болсон хойноо бусдын хайрыг өөртөө яаж хүлээж авах цаг болох үед яахаа мэддэггүй. Үүнд тэдний буруу гэж байхгүй. Багад нь тохиолдож байсан энэхүү шархыг эмчлэхэд хэзээ ч оройтдоггүй. Тусалж чадах хэн нэгэнд хандахад л болно.