НИТХ-ын Тэргүүлэгчид өнөөдөр хуралдаж долоон асуудал хэлэлцлээ. Тухайлбал СХД-ийн нутаг дэвсгэрт байрлах  ОУ-ын хүүхдийн Найрамдал цогцолбор Монголын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, Улсын баатар, Хөдөлмөрийн баатар маршал Ю.Цэдэнбалын гэргий А.И.Филатовагийн нэрэмжит болгохоор боллоо. Мөн ойн баярыг тохиолдуулан нийслэлийн дээд шагнал болох Хангарди одонгоор шагнахаар шийдвэрлэв.

Энэхүү зуслан БНМАУ-ын сайд нарын зөвлөлийн 1974 онд хүүхэд багачуудыг хүлээн авч амруулах, идэвхтний сургалт зохион байгуулах, байнгын үйл ажиллагаатай олон улсын пионерийн зуслангийн иж бүрэн барилга байгууламж барих шийдвэр гарснаар Найрамдал цогцолборын шав тавигдаж 1978 онд ашиглалтад оруулан нээлтээ хийсэн түүхтэй. 

Энэ жил Найрамдал зуслан түүхт 40 жилийнх нь ой тохиож байгаа билээ.